
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Спорын бэлтгэлийн төвийн Эрдэм шинжилгээ, судалгааны алба, Монголын үндэсний олимпийн академи, Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуультай хамтран “Хүүхдийн спорт-өнөө ба ирээдүй” олон улсын III форумыг өнөөдөр эхлүүллээ.
“Улаанбаатар” зочид буудлын хурлын танхимд хоёр өдөр үргэлжлэх энэхүү форумын үеэр хүүхэд багачууд биеийн тамир, спортоор хичээллэхэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санаа бодлоо хуваалцах аж. Уг форумд БНХАУ, АНУ, Япон, Унгер, Канад, БНСУ болон Монголын биеийн тамир, спортын байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагчид оролцох юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ