“Утгын чимэг”-ийн бүртгэл өнөөдөр дуусна

img

Монголын зохиолчдын эвлэлээс “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг жил бүр зохион явуулдаг уламжлалтай билээ. Анх 1990 оноос "Шувуун саарал” нэртэйгээр зохиогдож байсан эл наадам маань 1993 онд " Утгын чимэг " болж өнөөг хүртэл нийт 17 удаа амжилттай зохиогдоор ирсэн билээ. Харин энэ жилийн “Утгын чимэг”  наадам маань тун удахгүй болох гэж байгаа тул зохиолч, уран бүтээлчдийнхээ бүтээлийг энэ сарын 01 -ээс авч эхэлсэн билээ. Бүртгэл маргааш 17.00 цагт дуусах юм. Өнгөрсөн хугацаанд тус наадмын шилдэгээр шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна. 1.Л. Түдэв “Эрхийн дарам зай” 1990 он 2. Б.Догмид “Хүний хань” 1991 он 3. Д.Намсрай “Цэгцэрийн шар тал” 1992 он 4. Б.Догмид “Аргагүй амраг” 1993 он 5. С.Дашдооров “Үрт амьтан” 1994 он 6. Ж. Лхагва “Бид ялав” 1995 он 7. П.Пүрэвсүрэн “Эцэг” 1996 он 8. Ж. Сарантуяа “Дэлт цагаан азарга” 1997 он 9. П. Пүрэвсүрэн “Бурхан богд, аав хоёр” 1998 он 10. Д.Намсрай “Марал гоогийн дуудлага” 1999 он 11. Б.Догмид “Томоогүй нас” 2000 он 12. М.Эрдэнэбат “Хөрөг” 2005 он 13. Д.Батбаяр “Алтан хараацай”  2006 он 14. Д.Урианхай “Тугалын зүүд” 2006 он 15. Ц.Доржготов “Сүнсэнд шингэсэн гэмшил” 2009 он 16. Б.Баяхсайхан “Эртний явдал” 2010 он 17. С.Пүрэв “Нохойн зовлон барагдахгүй” 2011 он П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ