
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхний хэлэлцэх асуудал Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/ юм. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Ганбат танилцуулж байна.Энэхүү хуулийн төслийн зорилго нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийтэд ойлгомжтой болгоход оршиж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ