
Франц улсын Бордо хотноо Олон улсын төгөлдөр хуурчдын XII уралдаанд болжээ. Энэ уралдаанд ОХУ, Франц, Чех, Испани, Солонгос, Кувейт, Украйн, Сингапур зэрэг 10 гаруй орны төгөлдөр хуурч оролцсон байна. Манай улсаас СУИС-ийн төгөлдөр хуурын багш Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар мэргэжлийн төгөлдөр хуурчдын хоршил хөгжмийн төрөлд оролцон тэргүүн байрын шагнал хүртжээ.
Уг концертод Францын алдарт хөгжмийн зохиолч Ф.Пуленкийн төгөлдөр хуурын концертыг анх удаа симфони найрал хөгжимтэй эгшиглүүлсэн байна. Энэхүү уралдааныг Бордо хотын засгийн газраас санхүүжүүлж мэргэжлийн, сонирхогчдын гэсэн ангилаар зөвхөн Францын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс тоглодог аж. Мэргэжлийн төгөлдөр хуурчдын хоршил хөгжмийн төрөлд нийт 17 мэргэжлийн баг өрсөлдсөнөөс I байранд Монгол улс, II байранд Франц улс, III байранд Сингапур улсын уран бүтээлчид шалгарсан байна.
Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар дөрвөн жил хамтдаа хоршин тоглож, БНХАУ-Хөх хот, Кунминг, Франц мөн Монгол улсдаа “Piano Duo” буюу “төгөлдөр хуурын хоршил” хэмээх том хэмжээний концертыг тоглож байсан аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ