Уран бүтээлчид “Бохирдлыг цэвэрлэе” уриан дор нэгдлээ
Монголын кино урлагийн удирдах зөвлөлөөс жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Монголын кино уран бүтээлчдийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Тиймээс уг өдрийг тохиолдуулан Монголын кино урлагийн удирдах зөвлөлөөс уран бүтээлчдийг нэгтгэн “Бохирдлыг цэвэрлэе” уриан дор Туул гол орчмын гурван км газрын хогийг цэвэрлэжээ.
Уран бүтээлчид, Туул голыг цэвэрлэх болсон үндэслэл нь Монголын кино урлагийн түүхэнд “Цогт тайж”, “Сүхбаатар”, “Тунгалаг тамир”, “Үер”, Мартагдашгүй намар”, “Шувууд буцах намар” эрэг олон киноны зураг авалтыг уг голын эрэг дагуу хийсэнтэй холбоотой аж.
Цэвэрлэгээнд МОКУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд тус зөвлөлийн дэргэдэх Гильдүүд, Ахмадын хорооны гишүүд, Тэнгис кино театрын ажилчид болон СУИС,Радио Телевизийн Дээд Сургуулийн багш оюутанууд оролцжээ.
Мөн энэ арга хэмжээг дэмжиж Нийслэлийн хот тохижилтын газар хамтран ажилласан байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ