
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймаг, нийслэлийн салбар комиссоос энэ оны эхний улиралд хийж гүйцэтгэсэн ажлынхаа дүн мэдээг гаргажээ. Салбар комиссууд нэхэмжлэгчдээс 92 өргөдөл, 154 хүсэлт, санал гомдлыг хүл авчээ. Цагаатгалын зарим салбар комисс нэг удаагийн мөнгөн тэтгэмж хүссэн 11 хэлмэгдэгчид 705 мянган төгрөгийг олгуулсан байна. Түүнчлэн Дархан-уул, Сүхбаатар аймаг 11 иргэнд 240 мянган төгрөгийн эд бараа, хүнсний тусламж үзүүлжээ. Оны эхний улиралд нэхэмжлэгчдийн хүсэлт, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 17 иргэнд 16,5 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ