“Эврика - 2013” ирэх сарын 3-нд болно

img

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал 20 дах жилдээ болох гэж байна. “Шинжлэх ухаанаа аваръя, Судалж оролцъё” уриатай зохион байгуулагдаж байгаа “Эврика - 2013” энэ жилээс эхлэн УИХ-ын даргын ивээл дор албан ёсоор зохион байгуулахаар болжээ. Нийгмийн ухааны, Байгалийн ухааны /Физик, математик, хими/, Эдийн засгийн, Техник технологийн, Газарзүй, геологийн, Анагаах ухааны, Экологи, хөдөө аж ахуйн, Мэдээллийн технологийн салбар гэсэн найман салбарын хүрээнд эрдэм шинжилгээний бүтээлийг хүлээн авч шилдэгүүдийг шалгаруулах аж. Эрдэм шинжилгээний хуралд оролцох залуу багш, оюутны материаллыг энэ сарын 20-ыг хүртэл МЗХ-ны төв байранд хүлээн авч байгаа юм байна. Хуралдааны нэгдсэн шалгаруулалт ирэх тавдугаар сарын 3-нд Төрийн ордонд зохион байгуулагдах аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ