“Улаанбаатар ДС” баг 8:5-ийн харьцаагаар ялалт байгуулав

img

  Монголын хөлбөмбөгийн холбооны Цомын төлөөх тэмцээний хагас шигшээ тоглолт өчигдөр боллоо. Тоглолтод “Улаанбаатар” дээд сургуулийн баг, “Хоромхон”, “Эрчим”, “Хангарьд” багийн тамирчид өрсөлдсөн. Эхний тоглолт “Улаанбаатар” ДС-“Хоромхон” багуудын хооронд болж, өрсөлдөөнтэй ширүүн тэмцээн болж, эхний үед “Хоромхон” баг 5:3 –ийн харьцаагаар түрүүлсэн. Харин хоёрдугаар үед “Улаанбаатар” ДС баг 8:5-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Дараагийн тэмцээн “Эрчим”, “Хангарьд” багийн хооронд болж, 4:1-ийн харьцаагаар “Эрчим”-ийнхэн ялалт байгууллаа. Маргааш “Улаанбаатар” дээд сургуулийн баг, “Хангарьд” багийнхантай 2, 3 дугаар байрын төлөө өрсөлдөнө. Харин энэ сарын 21-нд “Эрчим”, “Хоромхон” багийн тамирчид аваргын төлөө өрсөлдөнө. П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ