Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал болно
Батлах хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой” ХК-тай холбогдох шүүх хурал өнөөдөр 15.00 цагт нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд болно.
Түүнийг 2009 онд “Тавантолгой” ХК-д шалгалт хийж албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, нүүрсийг хууль бусаар дамжуулан экспортолсон, татвар нуун дарагдуулсан гэх мэтийн олон зөрчлүүд гаргасан талаар эх сурвалжийн мэдээлэл бий.
Тодруулбал, өнгөрөгч 2009 онд Татварын байцаагч “Таван толгой” компанид акт тавьсан байна. Уг актыг эсэргүүцэн "Тавантолгой" ХК-аас шүүхэд хандан гомдол гаргажээ. Уг гомдлыг шүүхээс хэлэлцэх үеэр татварын байцаагчид хөдөлшгүй баримтуудыг гаргаж тавьсан учир Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх өнгөрөгч 2012 оны аравдугаар сарын 1-нд “Тавантолгой” компани 57 тэрбум төгрөгийн татвараас зайлхийсэн гэх шийдвэрийг гаргажээ.
Гэвч “Таван толгой” ХК өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төсөвт төлөөгүй бөгөөд хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.
Тухайн үед “Тавантолгой” ХК-ийнхан татвар нуун далдалж байх үед тус компанийн ТУЗ-ын даргаар Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ажиллаж байсан юм. Өдгөө ч тэрбээр “Таван толгой” ХК-ийн 49 хувийн эзэмшиж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ