Пакистаны цагдаагийнхан өнөөдөр тус улсын экс ерөнхийлөгч Первез Мушаррафыг баривчилжээ. Өнгөрөгч долоо хоногт түүнийг өндөр албан тушаал хашиж байхдаа эх орноосоо урвасан гэсэн үндэслэлээр шүүхэд дуудсан юм.
Түүнийг шүүхээс баривчлах шийдвэр гаргасан ч Мушарраф бие хамгаалагчдаараа хүрээлүүлэн шүүхийн танхимаас гарч хотын захын байрандаа орогносон юм.
Д.Баясаа