Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

img

  Манай улсад энэ сарын 27-29-ны өдрүүдэд "Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал" зохион байгуулагдахтай холбогдуулан манай улсад дэлхийн 100 гаруй орны мянга гаруй зочин, төлөөлөгч, төрийн тэргүүн, сайд нар ирэхээр байгаа. Энэ өдрүүдэд цагдаагийн байгууллага, алба хаагчид тэдгээр зочид, төлөөлөгчдийг Монгол Улсад байх хугацаанд аюулгүй байдал, хэв журмын хамгаалалт, зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахаар байгаа. Энэ ажлын хүрээнд ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг гарч төлөвлөгөө, зохион байгуулах ажил, хүн хүч, техник хэрэгслийг төлөвлөн ажиллаж эхэлжээ. Мөн энэ үеэр гэмт хэрэг зөрчилгүй, амар тайван байх, зам тээврийн осол авааргүй, түгжрэл саад бага байх үүднээс цагдаагийн алба хаагчид уртасгасан цагаар ажиллах аж. Түүнчлэн хүч нэмэгдүүлэн ХСИС-ийн цагдаагийн сургуулийн сонсогчид, дотоодын цэргийн алба хаагчид болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг татан оролцуулахаар төлөвлөжээ. ЦЕГ-ын Мэдээд шуурхай удирдлагын төвийн 102  дугаарын утасны дуудлага авах шугамыг нэмэгдүүлжээ. НҮБ-ын зөвшөөрөгдсөн таван хэл дээр мэдээлэл авах алба хаагчдыг ажиллуулах, дүүргүүдэд гадаад хэлтэй алба хаагчдыг томилон ажиллуулах, гадаад хэлтэй зэвсэгт хүчний алба хаагчдыг авч ажиллуулахаар болсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dsfghjkl:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-20
sandag:
ENE HURALD man mahn Bolon busad jihig namuudiin tuluulugchid orj mongold ardchlal suirch bgaag ilteet zarlah heregtei
2013-04-19
Zochin:
Ene udruuded sogtuuruulah zuil zarahgui geed zasag darga zahiramja gargachihgui .. Tegwel gemteegeegui hereggui amar Taiwan Baih bolow uu
2013-04-19
zov bich l dee:
Мэдээд шуурхай удирдлагын төвийн??????????
2013-04-19