
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой” ХК-тай холбогдох шүүх хурал өнөөдөр 15.00 цагт нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд болох байсан ч хойшилжээ. Учир хариуцагчаар оролцож байгаа Татварын ерөнхий газраас шүүх хуралд хамтран оролцох байсан хоёр гишүүн солигдсон учир хуулийн мэргэжилтэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох шаардлагатай болсон байна.
Шинээр ирүүлсэн нотлох баримт, материалтай танилцах болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох шаардлагатай гэж үзжээ. Тиймээс шүүх хурлын товыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан байна. Харин "Таван толгойн" ХК-ийн зүгээс татварын өршөөлийн хуульд хамрагдаж байсан он жилүүдэд татварын шалгалт хийж Татварын ерөнхий газар хууль зөрчсөн гэх үндэслэл гаргасан юм. Шүүх хуралдааныг тавдугаар сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ