Бруцеллёз өвчнөөс сэргийлэх тарилга хийнэ

img

Өнгөрсөн арваннэгдүгээр сард орсон их хэмжээний цасны улмаас Архангай аймагт  өвөлжилтийн байдал хүндэрч, зарим сумдад малын өвчлөл ихэсчээ. Тухайлбал, он гарсаар Цэнхэр сумын Цэнхэр багт хонинд листериоз,  Ихтамир, Чулуут, Батцэнгэл, Булган  зэрэг сумдад дотрын халдварт хордлого, шөвөг яр зэрэг  өвчнөөр 106 хонь өвчилснөөс 30 гаруй нь хорогджээ. Үүний дагуу мал эмнэлгийн албанаас урьдчилан сэргийлэх вакциныг 25000 мал, 1000 төл малд тус тус хийсэн байна. Мөн тус албанаас хаврын урт өдрүүдэд доройтож сульдсан малыг тэнхрүүлэх, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэл бүхий  өвчний голомттой нутагт давхардсан тоогоор 1781500 малд 13 нэр төрлийн  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакциныг “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд 1132600 төл малд  бруцеллёз өвчнөөс сэргийлэх тарилгыг маргаашнаас эхлэн хийхээр болжээ. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ