Шон Кроуфорд хоёр жилээр эрхээ хасууллаа

img

  2004 оны Афины олимпийн хөнгөн атлетикийн 200 метрийн төрөлд алтан медаль хүртэж байсан Америкийн тамирчин Шон Кроуфорд хоёр жилийн хугацаагаар уралдах эрхээ хасуулжээ. Учир нь тэрбээр зайлшгүй өгөх ёстой сэргээшийн шинжилгээнд орохоос зайлсхийсэн юм байна. Нэгдсэн улсын Сэргээшийн эсрэг агентлагаас(The US Anti-Doping Agency) түүнийг оршин суугаа газраа мэдээлэлгүй, сэргээшийн шинжилгээнд хамрагдахаас зайлсхийсэн хэмээн мэдэгджээ. Тэрбээр 18 сарын дотор гурван ч шинжилгээнд оролгүй өнгөрсөн аж. Тиймээс 2012 оны 11 сарын 7-ны өдрөөс хойш түүний үзүүлсэн бүх амжилтыг хүчингүйд тооцохоор болжээ. Шон Кроуфорд 2008 оны Бээжингийн олимпоос хоёр ч мөнгөн медаль хүртсэн. Ойрын зай буюу 200 метр болон 4х100метрийн буухиа уралдаанд аман хүзүүдэж байсан юм. Сонирхуулахад, Шон Кроуфорд 2003 онд телевизийн нэгэн сонирхолтой шоунд оролцож амьтадтай хурдаа сорьж байсан юм. Тэрбээр анааш болон алаг тахьтай уралдаж,  анаашийг түрүүлсэн ч алаг тахинд хоёр ч удаа хожигдож байжээ. Ж.Цогтсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dsfghjkl;:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-20