Энэ сарын 29-ний даваа гарагт амрах эсэхийг хэлэлцэнэ

img

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хуралдаан энэ сарын 27-29-нд  Улаанбаатарт зохиогдох гэж байгаа. Энэ өдрүүдэд дэлхийн 135 орны 1000 гаруй төрийн дээд албан тушаалтан ирэхээр болсон. Тиймээс Нийслэлийн удирдлагууд нийтийн тээвэр, замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгсэлд зохицуулалт хийн ихээхэн ач холбогдол өгч байна. Харин Сайд нарын хурал болох өдөр буюу энэ сарын 29-ний даваа гарагийг амралтын өдөр болгон, ирэх тавдугаар сарын 4-ний бямба гарагт нөхөж ажиллахаар шийдвэрлэх бололтой. Гэхдээ энэ талаар маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргах аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэцэг:
яасан амралт вэ ажлаа зохицуулаач амармааргүй байна шүү цалин амьдралд хүрэхгүй ядаж байна
2013-04-22