“Эв, эе-алтан хэлхээ"-г сурталчилна

img

“Эв, эе-алтан хэлхээ" сэдэвт чуулга, уулзалт энэ сарын 21-нд болно. Энэхүү уулзалтад Монголын нэр бүхий доктор, профессорууд оролцож, Тусгаар тогтнол эх орноо шинэ шатанд хөгжүүлэх, шинэ санаачлага гаргах талаар сонирхолтой яриа өрнүүлэх аж. Монгол Улсын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, үе үеийн ерөнхий сайд нар болон хэлмэгдлийн хар шуургыг биеэрээ туулсан Ц.Лоохууз нарын ахмадууд энэхүү уулзалтад оролцох юм. Нэмж хэлэхэд, чуулга уулзалтад оролцох эрх хэн бүхэнд нээлттэй юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ