
Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, голын сав газраар 0-5 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говь талын нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ