С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө
Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд уламжлал ёсоор С.Зориг агсны гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөдөг. Уг ёслолын арга хэмжээ 12.00 цагаас болох юм.
Тэрээр хэрвээ сэрүүн тунгалаг байсан энэ өдөр 51 нас хүрэх байлаа. 1998 оны хар өдрүүдээс хойш 15 жил өнгөрчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ