Нөөцийн махтай холбоотой гомдол их иржээ

img

- Баянхонгор аймгийн Богд сумаас ярьж байна. Малчид бирж дээр шууд очоод ноолуураа өгч болох уу?  Бирж дээр ноолуураа тушаах сонирхолтой иргэд их байна. Яаж тушаах вэ? - Орон нутагт байгаа брокеруудаар дамжуулан худалдах ноолуурынхаа хэмжээ, үнийн саналыг өгөөд хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцож болно. Засгийн газрын 11-11 төвд ирсэн асуултад Хөдөө аж ахуйн  биржийн 70128779 дугаарын утсаар ийм хариулт өгч байна.  Өнгөрч байгаа долоо хоногт  11-11 төвд ирсэн асуултын багагүй хувийг ноолуур болон бусад түүхий эдээ хэрхэн биржийн арилжаанд оруулж болохыг тодруулсан асуулт  эзэлжээ.  Нийт  1113 асуулт, санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирүүлсний  544-д нь хариулт өгч, 449 нь хүлээгдэж байна. Энэ долоо хоногт Улаанбаатар хотод борлуулж байгаа нөөцийн махны хүрэлцээ, чанарын талаарх санал гомдол нэлээд ирлээ.  Нөөцийн махтай холбоотой гомдлуудад Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас  2013 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулсан нөөцийн махыг агуулахад хүлээн авах, хадгалах борлуулах явцад Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч нар, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын мэргэжилтнүүд, нөөцийн махны менежер компанийн ажилтнууд  агуулах тус бүрт томилогдон махны тоо хэмжээ, чанар стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа талаар мэдээллээ. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Улаанбаатар хотын нөөцийн махны чанар, худалдаалалтын байдалд   хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Засгийн газрын “11-11 төв”-д боловсролын салбартай холбоотой  нийтлэг асуудлаар  Боловсрол, Шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга Н.Туяа нар төвийн операторууд болон 11-11 төвд ирж үйлчлүүж байгаа иргэдэд мэдээлэл өглөө.  Сургуулиудад нийтлэг гардаг  элсэлтийн шалгалтын  төлбөрт давтлага, хонхны баяр, бусад арга хэмжээнд хүүхдүүдээс мөнгө авдаг асуудлыг  хориглосон тул иргэд энэ талаарх баримт, нотолгоотой мэдээллээ мэргэжлийн хяналтын байгууллагууд  болон хөдөө орон нутгийн боловсролын газарт хандан шийдвэрлүүлэх боломжтойг энэ үеэр хэлж байлаа. Улаанбаатар хотын зам засварын ажил 4 дүгээр сард эхэлж байгаад нийслэлийн олон иргэн талархал илэрхийлж, чанартай гүйцэтгэлийг шаардсан байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jagaa:
eoo nuutsiin mah sayahan awsan chin yu we buun yas tegeed amt bhgui, estoi muuhai, malaar bayan orni ulsuud maani iim mah ideh gej de
2013-04-22
...,:
ХОТЫНХОН Ч ЯАХАВ НӨӨЦИЙН МАХ ГЭЖ ЮМ ИДДЭГ ЮМ БАЙНА ДОРНОДОД МАХ 11000 ХҮРСЭН ЦАЛИНТАЙ ХҮМҮҮС ЧЯАХАВ БУСАД УЛС НЬ ЯАХ ЮМ БЭ ЗУД БОРЛОХООР МАЧИДАД ТУСЛАДАГ ГЭТЭЛ ТУСАЛСАН ХҮМҮҮС ИЙМ Л БАЙДАЛД ХҮРЧ БАЙНА ТӨР МАЛАА ХАМГААЛДАГ Л ЮМ БАЙГАА БИЗ ТҮМНЭЭ ТУРААЖ БАС АЛАХ БОЛОЛТОЙ
2013-04-22
zochin:
Uursdiinhuu ehneriig ter mahnaas awch hool hiilgej uzeesei ene turiin tusheed
2013-04-22
Зочин:
Нөөцийн мах биш ээ. Махны үнэтэй нөөцийн яс байхгүй юу
2013-04-20
xxgghjkl;:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-20
мөнхөө:
3 удаа нөөцийн мах авсан дажгүй л байсан ш дээ
2013-04-20
иргэн:
дэлгүүрт зарж байгаа нөөцийн махнуудаа энэ хийгээд байгаа нөхдүүд нэг хараасай. дан яс байдаг штээ. хөрөөдчихсөн яс л уутлаад тавьчихсан байдаг. хонинд яснаас гадна бас мах гэж юм байдаг л баймаар юм. нэг ууттайгаас ганц хоолны мах бараг гардаггүй штээ. ядаж тэр яс нь махтайгаа байдаг бол яахав гэхсэн. нөөцийн мах гэдэг хэн нэгнийх нь бизнес мөнгө саах арга нь л юм байна гэж боддог болсон. нөөцийн мах авснаас тэр мөнгөөрөө өөр мах авбал ядаж яс биш мах гарах юм байна лээ. жирийн иргэн миний бодол ийм л байна.
2013-04-20