
Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. Поп хатагтай жил бүр төрсөн өдрийн баяраа фэнүүдтэйгээ хамт тэмдэглэдэг. Тиймээс поп хатагтай өнөөдөр “UB Palace”-д “Хайрын бурхан” төрсөн өдрийн тоглолтоо хийх гэж байна. Энэ жил 42 нас хүрч байгаа тэрээр төрсөн өдрөө өвөрмөц, шинэлэг хийхээр төлөвлөжээ. Тэрбээр урлагт 27 жил хүчин зүтгэсэн түүхийнхээ гэрэл зургийг илэрхийлсэн үзэсгэлэн хүртэл гаргаад амжсан. Энэ удаагийн төрсөн өдрийн баяраар шилдгийн шилдэг хит уран бүтээлүүдээс гадна фэнүүддээ гэнэтийн бэлэг тун удахгүй барих гэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ