Том үлэг гүрвэлүүд яаж нисдэг байсан бэ?

img

  -Кетцалькоатлийн далавч нь барагцаалвал МиГ-29 нисэх онгоцных шиг- Эртний энэ амьтад нисэх гэж их зүдэрдэг байж. Том птерозавр нь өнөөгийн хамгийн том нисдэггүй шувуунаас хавьгүй том байжээ. Кетцалькоатль нь жишээлвэл, анаашны дайтай байсан байна. Ингэхдээ тэр 200-250 кг жинтэй байж. Өөрөөр хэлвэл, ийм том бие, жинтэй энэ амьтан газраас хөөрч чаддаг байсан нь ерөөс ойлгомжгүй юм. Өөр нэг асуудал гэвэл, кетцалькоатлийн араг ясны үлдэгдэл нь хөөрөн нисэх аятайхан талбай байж болох эрэг хавийн байц хад юмуу уулнаас зайдуу, далайгаас хол газраас олддог байна. Гэвч 70-80 кг жинтэй нисдэг амьтдын тухайд гэвэл, эдгээр нь хөөрөхдөө нуурын эргийн налууг ашиглаж байсныг АНУ-ын Техасын технологийн их сургуульд хийсэн компьютерын загварч-лал харуулжээ. Энэ амьтан эхлээд далавчаа хумин, дөрвөн хөлөөрөө гүйдэг байж. Дараа нь далавчаа дэвж, хойд хоёр мөчөөрөө гүйж эхэлдэг байна. Сүүлд нь урагшаа тонгойн, газраас тасардаг байжээ. Агаарт гарснаар кетцалькоатль агаарын урсгалд нэлээд аятайхан элин хальж чаддаг байжээ. Эх сурвалж: ТВ7 хоног

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Том үлэг гүрвэл:
Энэ амьтан эхлээд далавчаа хумин, дөрвөн хөлөөрөө гүйдэг байж.
2013-04-22
Шуудын фэн:
Хуулахгүй тэгээд яах юм, үлэг гүрвэл судлаад, загварыг гаргаж байж нийтлэх үү.
2013-04-21
Хуулан бичигчид:
Үеэр тасалсныг нь хүртэл хуулсан байна шүү, Шуудын тэнэг үлэг гүрвэл чинь. Та нарын дунд бичиг үсэг тайлагдсан хүн цөөхөн байх аа.
2013-04-21
Шуудын фэн:
Хуулахгүй тэгээд яах юм, үлэг гүрвэл судлаад, загварыг гаргаж байж нийтлэх үү.
Dinosaur:
Yag xajuud min baisan um shig bichdeg genee
2013-04-20
dfghjkl:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-20