
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ХЗЯ-нд ажилладаг спикерийн эхнэрийн хамт таван хуулийн төсөл хэлэлцүүлэхээр орж ирсэн юм. Даанч гишүүдийн ирц хангалтгүй, танхимд дөнгөж 24 гишүүн байсан боловч АН-ынхан бусдын өмнөөс кноп даран ирцийг 36-д хүргэхэд эрхэм гишүүн О.Баасанхүү эсэргүүцэв. Ирц дутуу байхад санал хураахгүй гэсэн түүний үгийг УИХ-ын дарга З.Энхболд үл ойшоон зүтгүүлсэн ч Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл хэлэлцүүлгээс хасагдаж, Хууль сахиулагчийн тухай хуулийг хэлэлцэж эхлэхэд нь мөнөөх гишүүн дахиад л бие даасан байгууллагуудаас санал аваагүй байна ш дээ хэмээн хэдэрлэлээ. Өмнө нь УДШ, УЕПГ, ТЕГ үл зөвшөөрсөн санал өгсөн юмсанж. Нэгэнт чуулганы танхимд спикер, эрхэм гишүүн О.Баасанхүү хоёрын жин бан өдөр шөнө шиг ялгаатай учраас түүнийг үүдний өрөөнд байх зуур хурал даргалагч далимдуулан тавьсан асуултад нь хариулахгүй байхыг зөвшөөрчээ. Ийнхүү спикерийн эхнэр хууль тогтоох шахав. Х.Тэмүүжин сайдын багийнхны боловсруулсан 11 хууль анхнаасаа хүч түрэн орж ирж байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ