C1 телевизийн I студи шатав
Монголын телевизүүдийн дунд өөрийн гэсэн байр суурьтай, үзэгчидтэй С1 телевизийн I студид өнөөдөр өглөө 10.00 цагийн орчимд гал гарсан байна. Тус студид С1 телевизийн олны танил болсон PLAYTIME амьд хөгжмийн тоглолт зэрэг олон нэвтрүүлэг бэлтгэдэг байсан юм. Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтрааж аюулгүй болгосон бөгөөд тус телевизийн төв байр руу гал алдаагүй, галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Тус телевизийн орчимд худалдааны төвүүд олноор байршдаг тул зогсоол дээр цөөнгүй автомашин галд өртөх аюулд өртөөд байсан ч иргэд ойр орчмын автомашинуудыг холдуулах арга хэмжээ авсан байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр тус телевизийн II студид шинээр тоног төхөөрөмж суурилуулахаар засварын ажил хийж байсан аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ