Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зарим газраар, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Онон, Халх голын сав газраар 3-8 градус, Алтайн өвөр говь, Говийн нутаг болон Дарьгангын талаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ