Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

img

  УИХ дахь дараахь ажлын хэсгүүд хуралдах тов гарчээ.

·Хилийн боомтын тухай болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “А” танхимд;

·Үнэт цаасны зах зээлийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

·Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;

·Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “А” танхимд.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ