
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч нарыг томилоод багагүй хугацаа өнгөрч байна.
Эрүүл мэндийн яамны харьяа 15 эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчийг сольж, жинхэнэ даргыг томилох сонгон шалгаруулалт өнгөрсөн баасан гарагт болжээ. Одоогоор сонгон шалгаруулалтын дүн эцэслэн гараагүй байгаа ба урьдчилсан дүнгээр 10 эмнэлэгийн даргад өрсөлдсөн хүч үзсэн хүмүүс шалгуурт тэнцсэн байна. Үлдсэн таван эмнэлэгийн даргад өрсөлдсөн хүмүүс шалгалтанд бүдэрсэн аж.
Сонгон шалгаруулалтаар дараах эмнэлгүүдийн удирдлагуудыг шалгаруулжээ.
1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
3. Улсын гуравдугаар төв эмнэлэг
4. Халдварт өвчин судлалын үндэсний төв
5. Гэмтэл согог судлалын үндэсний төв
6. Хавдар судлалын үндэсний төв
7. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
8. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
9. Арьсны өвчин судлалын үндэсний төв
10. Зоонозын өвчин судлалын үндэсний төв
11. Геронтологийн үндэсний төв
12. Цус сэлбэлт судлалын үндэсний төв
13. Эмгэг судлалын үндэсний төв
14. Хүүхдийн төв сувилал
15. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Эдгээр эмнэлэгүүдээс Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Цус сэлбэлт судлалын үндэсний төв зэрэг таван эмнэлгийн дарга нарын сонгох шалгаруулалтыг дахин зарлахаар болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ