Миний Улаанбаатар миний гамшиг

img

Улаанбаатарын хотыг гамшгийн байдалд оруулсан их утаа, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн өсөлтөөс өлхөн харж болохоор болж. Хараажаар, яг бидний нvдэн дээр нvvдлийн мал ахуй, нvvдлийн аж төрөл, нvvдэлчин малчны ёс суртахуун унан доройтож байгалийн эрхшээл дор сөхөрч, хөгжлийн хурдны аяыг даахгvй нурж байна. Хотоо харлуулсан малчны тоог статистикийн ердийн аргачлал дийлэхээ больсон, малчин байснаа хулгайч луйварчин, гэмт хэрэгтэн бологсдыг шоронгууд багтаахаа больсон, малчин байснаа хот руу ирээд хамаг юмаа зарсаар траншейнд явж орогсдыг буяны тусламжийн ТББ-ууд халамжилж хvчрэхээ больсон, ийм л дvр зураг XXI зууны эхний Улаанбаатарын vнэмлэхvй дvр зураг болчихоод байгаа юм биш үү.

. Нvvдэлчин ба нvvдэлчин байгсдын малчид ба тэдний vр хvvхддийн эрvvл мэнд, боловсрол, ариун цэвэр, хvvхдийн хvмvvжил, ерөнхийдөө амьдралын эрсдэл хотожсон хотын унаган ямар ч иргэнээс олон дахин доогуур. Шvvх цагдаа, хvчний байгууллагууд чухамдаа гэмт хэрэгтэй нvvр тулъя гэвэл ихэнхдээ хотын зах, гэр хороолол, хөдөөнөөс шилжин ирэгсэдтэй учрах, чухамдаа нөгөө хотжоогvй дундад зуунаараа яваа хэсэг чинь энэ нийгмийг эрvvгийн шинжтэй болгож, хотын агаар, ус, хөрсний бохирдол, хог шороо, бvхий л муу муухайгаараа хөлдөө чирч ямагт дарамтлан байна. Нийслэлийг утаагvй болгоё гэвэл гэр хорооллынхонд хичнээн сайхан халаалт, утаагvй нvvрс бvтээж өгөөд нэмэргvй, тэдний тархинаас хөдөө гэдэг ойлголтыг хуу арилгах хэрэгтэй. Хорвоо дэлхий хувирч байна, хөгжил гэрлийн хурдаар урагшилж байна, харин бид тvvнтэй эвлэрч, хvлээн зөвшөөрөх ёстой гэдэг зvй тогтол олон монгол хvнд айдас аранга байж болно, гэвч гарцаагvй нvvрлэж байна. Хvн амын суурьшлын тухайд, хотжилт хэрээс хэтэрч, хотуудад хvн ам өсөлтөө дийлэхгvй vзэгдэл ганц Монголынх бус, дэлхий нийтийнх юм. Хэдхэн тоо дурдахад, эдvгээ хотжсон хvн ам Энэтхэгт нийт хvн амын 28 хувь, АНУ, Орост тус бvр 77 хувь, Индонезид 40 хувь, Бразилд 81 хувьд хvрч, хөгжиж буй орнуудад хvн амын 40 хувь нь хотод суурьшиж байна. 2025 онд энэ тоо 57 хувьд хvрнэ. Латин Америк нь тэр чигтээ хамгийн их хотжсон бvс нутаг болох нь байна. Тэндхийн хvн амын 85 хувь нь хотын иргэд байх бол Африкт 58 хувь, Азид 53 хувь нь хотод суурьшина. Хvн ам нь 11 саяас дээш байх дэлхийн 20 том хотын 17 нь хөгжиж байгаа ертөнцийнх байна. Заяанаасаа тариaчин удамтай Хятадад гэхэд л 2000 онд хотжсон нь хvн амынхаа 36.8 хувьтай байсан бол 2002 он гэхэд 39.1 хувь болж, 2003 онд 100 саяар огцом нэмэгдэж 40 хувиасаа давжээ. Ийм нөхцөлд манай нийслэлийн хvн ам нэг саяас давсанд гайхах зvйл ердөө ч алга. Гэхдээ гол ялгаа нь дээрхи орнуудад хотжилт нь хөдөөдөө идэгдэж, нийслэл нь тэр чигтээ хөдөөжчихөөгvй. Харин манайд эсрэгээр.

. Улаанбаатарын хvн амын 70 гаруй хувь нь хотжоогvй хөдөөнөөс шилжин ирэгсэд дундад зуунаараа утаатай бор гэртээ хоног төөрvvлж байна гэдэг бол нэг ёсны нийгмийн тамлалт гэлтэй. Манай нийслэлд хөдөөнөөс шилжин суурьшигчид нь шинэ XXI зуун эхэлчихээд гэрлийн хурдаар дэлхий хувьсч байхад нөгөө л дундад зуундаа амьдарч, тvvнээсээ салах дургvйдээ хоног төөрvvлж, тэр сэтгэхvй нь яваандаа тэднийг ядууруулж байгаа гашуун vнэнтэй эвлэрэх цаг болсон, тэднийг ардчилал зах зээл ядууруулаагvй. Ингэхэд хөдөөнөөс шилжин суурьшигчдын их цувааг тогтоон барих арга чарга алга уу. Уламжлалаа дагаад тэд цэнгэг агаартаа мал хуйгаа адуулаад аж төрж болохгvй хэрэг vv. Орчин vеийн соёлжсон ертөнцийн сайн сайхан, ядаж тав тухыг хөдөөдөө эдэлж болохгvй хэрэг vv. Энд улстөрчид, эрдэмтэд элдэв санаа сэдэл хувилбар гаргасаар байна. Дээр доргvй “Эрчимжсэн мал ахуй”, “Фермерийн аж ахуйн” тухай ярьцгаан, тэр ч бvv хэл өөр сонголт байхгvй гэж нотлох болсон нь гарцаагvй нvvрлэсэн бодит байдлын өмнө нvvдлийн тэр уламжлалт соёл иргэншил гэгчийн мөхлийг нэг мөр болгоё гэсэн санаа бус уу.

. “Нүүдлийн” гэдэг тодотголын дор манайхны уран сайхны сэтгэлгээ нийгэмд ихээхэн чөдөр тушаа болж ирсэн, одоо ч болж байна. Агуулга хэлбэр хоёрыг энд холиод байгаад гол бухимдал байх шиг санагддаг. Нүүдлээ халъя гэсэн нийгмийн сэтгэхvй төлөвшиж байна, нийгмийн хөгжил өөрөө тулгаж байна. Гэвч нөгөө цагаан сарын ууц, найр наадам, тааврын барьцаа болчихоод буй нөгөө бөх морь, яндашгvй их ардын урлаг, монгол дээл, жанжин малгай, ээтэн гутал нь нvднээ буугаад тэрийг нь булаан авч устгах гэж буй мэт хардлага үүсдэг бололтой. Хотын гангачуул, чухамдаа бол “хайрт нүүдлийн соёл иргэншил минь” хэмээн цээжээ дэлдэн уулга алдагсад бол жилийн дөрвөн улирлын хэдхэн өдөрт наадмын гурван өдөр, цагаан сарын битүүн, шинийн 1-3-н, балжинням дашнямтай хурим, хааяа нэг цэнгүүн гэх мэт “нүүдлийн” гэх энэ ид шидийг амсаж, торгон дээл, дэгжин тоорцог, ганган бүс, угалзтай гутлаар гоёчихоод, чамин хөөргөөр золгож, халамцахаараа ардын дуу аялж яваагаа нүүдэлчин яваа гэж сэтгэж байгаа. Гэхдээ энэ чинь нүүдлийн соёл иргэншил биш. Энд “бодгаль хүн” гэдэг утгаар өргөн хүрээнд сэтгэх хэрэгтэй.

Ядуурал, гуйланчлал, гэмт хэрэг, хотын их утаатайгаа холилдоод цэнгээд явах тухайд бус, монголчууд бид бултаараа XXI зууны даяршлын эриний их давалгаа дунд амьдралын наад захын баталгаатай, наад захын соёл боловсролтой, дэлхийд би хэн бэ гэх мэдрэмжтэй явах тухайд хотжилт, бүрэн хотжилт хэмээн ярьж байна. Хотын хөдөөжилтийг нэн даруй халах хэрэгтэй. Хөдөөжсөн тэр чигээрээ хотод орж ирж суурьшихыг үл зөвшөөрөх хэрэгтэй. Дэлхийн хаана ч газар хөдлөлт хүчтэй мэдрэгдэх болсон энэ үед нийслэлийн төв хэсэг газар хөдлөлтөд хамгийн тэсвэргүй болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Хэдийгээр манай оронд 1905 онд Булнайн нуруу, 1957 онд Говь-Алтайн Их Богд,1967 онд Булган аймгийн Могод суманд Рихтерийн шаталбараар долоогоос дээш магнитудтай газар хөдлөлт болж байсан ч тухайн газар хөдлөлтийн орчимд хүн ам сийрэг, барилга байшин цөөнтэй байсан тулдаа хүн эндэх, эд хөрөнгө эвдэрч сүйдээгүй гэдэг. Гэтэл Улаанбаатарт сүүлийн үед баригдсан 1800 орчим барилгын ердөө 400 нь газар хөдлөлтийг даах тэсвэртэй гэсэн судалгааг нийслэлийн Барилга, хот байгуулалтын газраас гаргасан. Энэ нь Улаанбаатарт газар хөдлөлт болоход шинээр баригдсан барилгуудын зөвхөн дөрөвний нэг нь л үлдэнэ гэсэн үг. Нийслэлд тоосгоор хийгдсэн хийц загвар нь бат бөх мэт баригдсан барилга харагдах боловч суурийг нь газар хөдлөлтийн чичирхийлэлд тооцож хийгээгүй байх нь бий. Хүчтэй газар хөдлөлт болбол Улаанбаатарын энэ олон өндөр барилга, айлуудтайгаа хаяа дэрлэн айлсах ШТС-ууд бидэнд лав гай тарих нь тодорхой юм.

. Үнэнийг хэлэхэд, өндөр барилгад ажлын байр нь оршдог, эсвэл орон сууцанд амьдардаг хүмүүст байрнаасаа гарч зогсох талбай ч алга. Гадаа гарч зогслоо гэхэд амьд үлдэх баталгаа алга. Хоорондоо ханаараа наалдах нь холгүй ойрхон орших барилгууд нурвал нэгийгээ цохиж нураан, эсвэл гадаа зогсож буй хүмүүс дээр унаж дарах аюултай. Мөн цахилгаан станцууд байна. Манай цахилгаан станцуудад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхэд цахилгаан нь автоматаар салдаг систем бий болов уу. Байхгүй бол хөнөөлийн хоёрдогч голомт энэ байх болно. Ер нь газар хөдлөлт болбол нийслэлчүүд хаашаа зугтах вэ. Нийслэлээс гардаг зам хэр олон билээ. Бас энэ зам хэр өргөн билээ. Бид энэ замаар цуварч гарлаа гэж бодоход хэдий хэр хугацааг зарцуулах вэ гээд бодвол тун цөөн хүн л Улаанбаатараас гарч амжих байх. Газар хөдлөлт бол хамгийн их хохирлыг хамгийн богино хугацаанд үзүүлж чадах, бүхэл бүтэн улс орон оршин тогтнох эсэхийг нүд ирмэхийн зуур шийддэг гамшиг. “Хэрэв газар хөдлөлт болбол" гэж муугаар бодоход нийслэлийн тулгамдсан асуудлууд бидэнд бас л гай болж мэдэх нь. Тиймээс учирч болзошгүй гамшгийн өмнө бид хэр бэлтгэлтэй байгаа вэ гэдгээ эхлээд анхаарах хэрэгтэй юм. Ядаж л бид ийм гамшиг нүүрлэлээ гэхэд ямар арга хэмжээ авахаа мэддэггүй. Харин газар хөдлөлтийн талаар мэдлэгтэй хүн гамшиг тохиолдсон үед өөрийгөө болон өрөөлийг амьд авч гарч чаддаг хэмээн гадны орнууд хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхлээд энэ талын мэдлэг олгож эхэлдэг. Гэтэл Монголд хүүхэд битгий хэл томчууд нь ч энэ талаарх мэдлэг хомс. Хүн амаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын тулд шат шатандаа анхаарах хэрэгтэй байна даа.

. Үнэхээр асууя, гамшгийн өмнө улаанбаатарчууд бэлэн байна уу. Хариулах хүн байна уу. Сүүлийн 12 жилд нийслэлийн хүн ам 558 мянгаар өссөн. Үүний 56 хувь нь буюу 300 мянга нь механик өсөлт. Энэ нь гэр хорооллыг өргөжүүлэх үндсэн шалтгаан болсон. Өнөөдрийн байдлаар нийслэлд 182.4 мянган айл өрхийн 586 орчим мянган хүн гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын хяналтгүй өргөжсөн байдал нь утаа, хөрсний бохирдлын гол үндэс болж байгаа. Улаанбаатарын утааны бохирдлын 60 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй бол 20 хувь нь тээврийн хэрэгслээс, үлдсэн 20 хувь нь үйлдвэр, уурын зуухны яндангаас үүдэлтэй байдаг. Улаанбаатар хотод хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрч байна. 175 цэвэр усны үүсвэрээс 8 цэвэр усны сан хөрсний доорхи бохирын нэвчилтээс болж ашиглах боломжгүй болсон. Нийслэлийн 200 цэгт хөрсний бохирдлын хэмжээг авч үзэхэд нянгийн хэмжээ 16 дахин нэмэгдсэн нь тогтоогдсон. Энэ нь хойд талын налуу өндөрлөг хэсэгт гэр хороолол төвлөрч, бохир ус, хаягдал хөрсөнд нэвчиж, гүний усанд шингэж байгаатай холбоотой. Гэр хороололд нийтийн ахуйн үйлчилгээ хүрч чадаагүй, нөгөөтэйгүүр Сүхбаатарын талбайг тойрсон нийслэлийн төвийн төвлөрөл зэрэг нь нийслэлийн иргэдийг нийгмийн хоёр ангид хуваах магадлалд хүргэж байна. Тиймээс гэр хорооллыг тохилог нийтийн орон сууцны хангамжид шилжүүлж чадаагүй хийгээд нийгмийн бусад үйлчилгээг хүргэж чадахгүй бол өнөөгийн Улаанбаатарын байдал улам дордсоор, ноцтой байдалд хүрч болзошгүй.

. Улаанбаатарын дулааны шугамны 80 орчим хувь нь ашиглалтын хугацаа дууссан байдаг ба инженерийн үйлчилгээг хүргэхэд эрсдэл үүсгэж байгаа юм. Түүнчлэн нийтийн орон сууцнууд дулааны алдагдал ихтэйгээс гадна 60 орчим хувь нь газар хөдлөлтийн тэсвэр муутай болох нь тогтоогдсон. Энэ бүхнээс үүдэн хотыг дахин төлөвлөж, гэр хорооллыг дахин төлөвлөх шаардлага гарсан. Үүний тулд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2020 он хүртэл хөгжүүлэх тодотгосон төлөвлөгөөний дагуу хийнэ. Гэр хорооллын 94 хувь нь хувьчлагдсан. Гэхдээ ихэнх нь үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлээгүй байдаг. Энэ нь 60 мянган төгрөгөөр бүртгүүлдэгтэй холбоотой. Одоогоор Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр үл хөдлөх хөрөнгөд бүртгэх асуудлыг шийдэж байгаа. 2020 он хүртэл тодотгосон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд эхний ээлжинд 6 газар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийнэ. Гэр хорооллын иргэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөвшөөрсөн тохиолдолд энэ онд бүтээн байгуулалт эхлүүлэхээр төлөвлөсөн. Иргэдийн 90 гаруй хувь нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжиж байгаа. Сонгож авсан зургаан газраас гадна өөр хороод хүсэлт гаргавал дахин төлөвлөлтийг хийж өгч болно. Жишээ нь Баянхошууны 10 дугаар хороо, Яармаг, Чингэлтэйн гэр хорооллуудаас ийм хүсэлт ирж байгаа ба хэсэгчилсэн төлөвлөгөөг эхлүүлээд байгаа. Асуудал ойлгомжтой ч хэрэгжүүлэх сэтгэл зүрх харин хэн нэгэнд байна уу. Дахин асууя....

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хгфдфгхдфгхдгх:
тэгсэн тэгсэн газар нутгийг минь хотыхон очоод ухаад төнхөөд сэндийчээд хаяцан, хэдэн малыг хотын луйварчид ирээд хамаад аваад явсан тэгээд хүн сүрэг бараадсан тэгээ юу гэж.
2013-04-23
Hogiin hun:
Bitgii huuuuuts!!! Mataaach shurgaach jutuuch ataach huduunii mal
2013-04-22
dsfghjk:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-22
Hogiin hun:
Bitgii huuuuuts!!! Mataaach shurgaach jutuuch ataach huduunii mal
үнэн:
шилжин ирэх хөдөлгөөнийг урьдын адил шалгууртай төлбөртэй болгох хэрэгтэй. Хүний эрх чөлөө энэ тэр гэж туйлширснаар хотын бүх иргэдийн амьдрах орчин аймшиг болж, хөдөө нутаг эзгүүрч байна. Ядаж хотод амьдрах гэж байгаа хүн байнгын ажлын байртай байх хэрэгтэй дээ гэж болдоггүй юм.
2013-04-22
Bor gertee heden maltaigaa amidariya:
Hotjilt chini chini bodson shig tiim tsengeliin manlai bishde!!
2013-04-22