Л.Болд Кувейт улсад албан ёсны айлчлал хийлээ

img

  Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 16-17-ны өдрүүдэд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж, Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах-т бараалхаж, Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Аль-Халед Аль-Хамад Аль-Сабах, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Мустафа Жассим Аль-Шамали, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн Сан болон Кувейтийн Шинжлэх ухааны төвийн удирдлагатай тус тус уулзав. Сайд Л.Болд Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах-тай уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Эмирт уламжилж, хоёр орны харилцааны талаар санал солилцлоо. Кувейт Улс Монгол Улстай харилцах харилцаандаа чухал ач холбогдол өгдөгийг Эмир онцлон тэмдэглэв. Гадаад харилцааны сайд нарын уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн  талаар дэлгэрэнгүй ярилцав. Монгол, Кувейтийн харилцаа өндөр түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хоёр тал илэрхийлээд хоёр орны харилцааг цаашид идэвхжүүлэх чиглэлээр харилцан төлөөлөгчид солилцох, эдийн засаг,  техникийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн Сангийн шугамаар хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов. Мөн олон улсын болон бүс нутгийн асуудлаар ярилцаж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахын чухлыг талууд дурдав. Сайд Л.Болд Монгол Улс  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа болон энэ хүрээнд зохион байгуулж буй ажил, арга хэмжээ, энэ оны 4 дүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотод болох АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд кувейтийн талаас өндөр хэмжээнд төлөөлөгч оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Кувейтийн Сангийн сайдтай уулзах үеэр Монголд хийх Кувейтийн хөрөнгө оруулалт, хоёр тал хамтарсан төсөл хэрэгжүүлэх болон хоёр орны ЗГХК-ын бүтэц, үйл ажиллагааны талаар ярилцав. Айлчлалын үеэр "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т хоёр орны Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурлаа хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

øóóä:
Òýíä ÷èíü ÀÍ-í ãèø¿¿í,ÁÍÊÓ-í òàãíóóëûí áàéãóóëëàãûí àæèëòàí ñàéðààí ãýäýã òàãíóóë áàéíà óó.Èë÷ëýãäýíã¿¿òýý òýíä øèíãýâ ýý äýý,ÿíç íü.
2013-04-22
dfghjkl:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-22