
Төрийн ордны "Б" танхимд өнөөдөр 14.00 цагт “Мазаалай баавгайг хамгаалах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно.
Хэлэлцүүлэгт “Мазаалай баавгайг хамгаалах талаар баримтлах төрийн бодлого” сэдвээр БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, “Мазаалай баавгайн экологийн судалгааны дүн” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭШТА, доктор Л.Амгалан илтгэл тавина.
Мөн “Мазаалай баавгайн генетикийн судалгааны үр дүн” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭШТА, доктор Х.Түмэннасан, “Мазаалай” брендийг хөгжүүлэх боломж” сэдвээр “Үндэсний бахархал Мазаалай” ТББ, Р.Шинэгэрэл нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ