Өсвөрийн теннисчид өрсөлдөв

img

Ширээний теннисний улсын аварга шалгаруулах өсвөрийн тэмцээн өнгөрсөн  өнгөрсөн  амралтын өдрүүдэд “Оч” клубт болж өндөрлөлөө. Тэмцээнд нийслэлийн болон хөдөө орон нутгийн 400 орчим өсвөрийн шилдэг тамирчин оролцжээ.  Тэмцээн 12 ба түүнээс доос доош, 13-15, 16-18 насны хооронд багийн, ганцаарчилсан болон дан хос, холимог хосын төрлүүдэд явагдлаа. Тэмцээний дүнг танилцуулбал:

Ганцаарчилсан охидын төрөл:

12-оос доош насны ангилалд 64 тамирчин өрсөлдөж, ”Оч” клубын тамирчин н.Ундрам алтан медаль, Баянхонгор аймгийн Б.Хонгорзул мөнгөн медаль, Баянхонгор аймгийн Б.Мөнхчимэг хүрэл медаль,

13-15 насны ангилалд 96 тамирчин өрсөлдөж, Эрдэнэт хотын Б.Должинзуу алтан медаль, “Жем Фенанс” багийн н.Оюундулам мөнгөн медаль, “Green city” багийн тамирчин Б.Азжаргал хүрэл медаль,

16-18 насны ангилалд 64 тамирчин өрсөлдөж, “Оч” клубын тамирчин, спортын дэд мастер М.Дэлгэрмаа алтан медаль, Оч” клубын тамирчин, спортын дэд мастер А.Анх-Эрдэнэ мөнгөн медаль, “Green city” багийн тамирчин, спортын дэд мастер Т.Биндэръя хүрэл медаль тус тус хүртжээ.

Ганцаарчилсан хөвгүүдийн төрөл:

12-оос доош насны ангилалд 96 тамирчин өрсөлдөж, “Оч” клубын тамирчин, Ч.Эрдэнэбаяр алтан медаль, “Оч” клубын тамирчин Э.Билгүүн мөнгөн медаль, Хөтөлийн тамирчин н.Туулайхүү хүрэл медаль,

13-15 насны ангилалд 96 тамирчин өрсөлдөж, Эрдэнэт хотын О.Хүслэн алтан медаль, Хөтөлийн тамирчин П.Билэгжаргал мөнгөн медаль, Эрдэнэт хотын тамирчин М.Бат-Эрдэнэ хүрэл медаль,

16-18 насны ангилалд 64 тамирчин өрсөлдөж, “Оч” клубын тамирчин Ё.Батдэлгэр алтан медаль, Хөтөлийн тамирчин Б.Мягмарсүрэн мөнгөн медаль, “Оч” клубын тамирчин Т.Чинзориг хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Эмэгтэй хосын төрөлд 64 хос оролцож, “Green city” багийн тамирчин Б.Азжаргал, Т.Биндэръя нар алтан медаль, “Оч” клубын тамирчин А.Анх-Эрдэнэ, н.Индра нар мөнгөн медаль, Эрдэнэт хотын тамирчин Б.Должинзуу, н.Ундармаа нар хүрэл медаль, Ховд аймгийн тамирчин н.Буянхишиг, н.Үлэмж нар IV байрт шалгарчээ.

Эрэгтэй хосын төрөлд 96 хос өрсөлдөж, Хөтөлийн тамирчин Б.Мягмарсүрэн, н.Дэмбэрэлзодов нар алтан медаль, Хөтөлийн тамирчин н.Билэгжаргал, н.Билгүүдэй нар мөнгөн медаль, “Оч” клубын тамирчин Т.Чинзориг, Ц.Мөнхжин нар хүрэл медаль хүртсэн байна.

Холимог хосын төрөлд Эрдэнэт хотын “Хангарьд” клубын тамирчин Б.Должинзуу, н.Хүслэн нар алтан медаль, “Оч” клубын тамирчин Т.Чинзориг, М.Дэлгэрмаа нар мөнгөн медаль, Хөвсгөл аймгийн н.Батдэлгэр, н.Наранцацрал нар хүрэл медаль, “Оч” клубын тамирчин Г.Индра, Ц.Мөнхжин нар IV байрт шалгарчээ.

Шилдэг эмэгтэй багт:

13-15 насны ангилалд Хөтөлийн П.Цэндсүрэн, н.Энхжаргал, н.Цэнгэг нарын баг алтан медаль, Хөвсгөл аймгийн н.Маралгоо, М.Солонго, н.Оюун-Эрдэнэ нарын баг мөнгөн медаль, Эрдэнэт хотын Б.Должинзуу, А.Хулан, Э.Мичид нарын баг хүрэл медаль тус тус хүртжээ.

16-18 насны ангилалд М.Дэлгэрмаа ахлагчтай “Оч” клуб алтан медаль, А.Анх-Эрдэнэ ахлагчтай “Оч” клуб мөнгөн медаль, Т.Биндэръя ахлагчтай “Green city” багхүрэл медаль хүртсэн байна.

Шилдэг эрэгтэй багт:

13-15 насны ангилалд Чингэлтэй дүүргийн Э.Билгүүн, н.Лхагвадорж, н.Цэнд-Очир нар алтан медаль, “Шинэ эргэлт” багийн Э.Бишрэлт, Б.Мөнхсайхан, М.Тэмүүлэн, А.Мэндбаяр нар мөнгөн медаль, Эрдэнэтийн “Хангарьд” клубын О.Хүслэн, М.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар хүрэл медаль,

16-18 насны ангилалд Хөвсгөл аймгийн Ё.Батдэлгэр, Б.Сосорбарам, Б.Хангайбаатар нарын баг алтан медаль, Т.Чинзориг, Ц.Мөнхжин, Эгшиглэн нарын “Оч” клуб мөнгөн медаль, Хөтлийн Б.Дэмбэрэлзодов, Л.Мягмарсүрэн, А.Билгүүдэй нарын баг хүрэл медалийн эзэд болжээ.

Харин шилдаг байгууллагын шагналын эздээр

I байр: 750 оноогоор ОУХМ С.Галбадрах дасгалжуулагчтай “Оч” клуб

I I байр: 480 оноогоор Спортын мастер н.Дагва дасгалжуулагчтай “Хөтөл”

I I I байр: 450 оноогоор Спортын мастер Р.Бэхбат дасгалжуулагчтай Эрдэнэт “Хангарьд”  клубууд тус тус шалгарчээ.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

suga chinzo:
Chinzo iim suga bolchihson yum uu? kkkkk suga suga
2013-04-23