Цомын төлөөх тэмцээний ялагчаар “Эрчим” баг тодорлоо
Монголын хөлбөмбөгийн холбооны Цомын төлөөх тэмцээний финалын тоглолт өчигдөр боллоо. Финалын тоглолтод “Эрчим”, “Улаанбаатар ДС” багийн тамирчид оролцон аваргын төлөө өрсөлдсөн юм. Тоглолтын эхний үед “Улаанбаатар ДС” багийн тамирчид илт давуу тоглолт үзүүлж чадсан ч тус багийн довтлогч хаалганы хажуугаар бөмбөг алдсан аж. Улмаар “Эрчим” баг тоглолтыг гартаа аван 6:5 харьцаагаар ялалт байгуулан Цомын төлөөх тэмцээний аварга боллоо. Харин гуравдугаар барын төлөөх тоглолтод “Хоромхон”, “Хангарьд” багийн тамирчид өрсөлдөн 4:3 харьцаагаар “Хоромхон” баг ялсан байна.
























СЭТГЭГДЭЛ БИЧИХ