
Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны эдийн засгийн өнөөгийн байдпын талаар өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр товч мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр гишүүд бүс нутгийг хөрөнгө оруулалтаар хэрхэн дэмжих мөн түүнчлэн бондын мөнгөөр хэдийд, ямар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тодруулсан. Мөн “Чингис” бондын хөрөнгийг үйлдврэлэл рүү түлхүү оруулахыг Засгийн газарт сануулж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Чингис” бондын хөрөнгийг үйлдвэрлэл рүү оруулмаар байна.
.
Ер нь шороо, чулуу зөөхөө зогсоох цаг болсон. Дарханы төмөрлөгийн нойтон баяжуулах үйлдвэрт хөрөнгө оруулснаар жилд 800-аас нэг тэрбум ам.доллар Монголд төвлөрөнө. Энэ мөнгөөр бондын хүү, зээлийг төлөх боломжтой. Ингэж мөнгө нь хурдан хугацаанд, бодитоор орж ирэх төмөрлөгийн нойтон баяжуулах үйлдвэрлэл рүү бондоос хөрөнгө оруулахад Засгийн газар ач холбогдол өгч байгаа. Гэхдээ Дарханы төмөрлөгийн нойтон баяжуулалтын үйлдвэрт яг хэзээ бондоос хөрөнгө оруулах вэ.
.
Энэ дөрөвдүгээр сард багтах уу” гэж асуусан. Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Гурван яамнаас ажлын хэсэг гарсан. Дотооддоо эцсийн бүтээгдэхүүн гаргах нь Засгийн газрын зорилго учраас шийдэгдэх нь гарцаагүй. Ямар ч байсан дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр хөрөнгийг шийднэ” гэсэн хариулт өгсөн юм. Ингэснээр Дарханы төмөрлөгийн Нойтон баяжуулалтын үйлдвэрийн хөрөнгө оруулалт ирэх сард шийдэгдэхээр боллоо.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ