Зайсангийн иргэд газраа өмчилж авна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн зүгээс Зайсангийн орчмын 11-р хорооны иргэдэд газар ашиглах гэрээ байгуулахыг дүүргийн Засаг даргад даалгажээ.
Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулах, хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг тухайн хорооны иргэд өөрсдөө хэлэлцэж байхаар болжээ. Хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийн дагуу газар ашиглах гэрээ байгуулахыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэж байх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ