Ц.Орхоны хэргийг прокурорт шилжүүллээ

img

  Мөнгө угаасан хэргээр шалгагдаж буй МИАТ-ийн удирдлагуудын хэрэгт гүйцэтгэх захирал асан Ц.Орхоныг шалгаж буй. Тэрбээр өнгөрөгч 2012 оны 11 дүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр ”МИАТ”-ийн алдагдалтай үйл ажиллагааны талаар тайлагнасныхаа маргааш ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ. Харин ТӨХ болон МИАТ-ийн ТУЗ түүний оронд Гавьяат нисгэгч Г.Жаргалсайханыг томилсон бол Ц.Орхон захирал “Томас Эйр” компанийн захирлаар очсон юм. Тэрбээр энэ компанийг 2011 онд Ч.Хоролсүрэнгийн хамтаар байгуулсан гэдэг. Харин өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д  МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны хэргийн талаар өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийж, түүний хэргийг прокурорт шилжүүлж байгаа  гэлээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ