Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэв

img

  Парисын гудамжинд наад зах нь 45 мянган хүн ижил хүйстнүүдийн гэрлэлт болон ийм гэр бүлд хүүхэд үрчлэхийг эсэргүүцэн жагсжээ. Зохион байгуулагчид 270 мянга гаруй хүн жагсаалд оролцсон гэж нотлон ярьж байна. Эсэргүүцлийн жагсаалтай зэрэгцэн  ижил хүйстнүүдийн эрхийг дэмжигчдийн жагсаал болжээ. Жагсаалыг Францын нийслэлийн мээр Бертран Деланоэ тэргүүлсэн байна. Тэрбээр ижил хүйстнээ ил тод зарласан цөөхөн улстөрчийн нэг юм.   Францын парламентын хоёр танхим ижил хүйстнүүдийн гэрлэлт, хүүхэд үрчлэн авах хуулийг дэмжээд байгаа билээ. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ