
Төрийн соёрхолт дуучин Д.Болд албан ёсны фейсбүүк хуудсаараа дамжуулан төгөлдөр хуур, гитар тоглодог, хоолой салгаж дуулдаг хоёр охиныг шалгаруулан авч “В продакшн” гэрээ байгуулан ажиллана гэж мэдээлсэн. Энэ дагуу 10 орчим бичлэг иржээ. Эхнээс нь тэрбээр өөрийн фейсбүүк хуудсанд тавьж эхэлсэн байна.
Авьяаслаг охид “В продакшн”-тай гэрээ байгуулан ажиллах ховорхон боломжийг алдахыг хүсэхгүй байгаа бололтой. Өөрсдийн төгөлдөр хуур, гитартай, хоолой салган дуулсан дуугаа гар утсаар бичин илгээжээ. Хэрэв тэдний авьяастай, ирээдүйтэй нь илэрхий болбол тус продакшнтай гэрээ байгуулан, ирээдүйд дэлхийд байг гэхэд Азидаа цахиур хагалах дуучид болох ч юм бил үү, хэн мэдлээ.
Удахгүй Д.Болдын албан ёсны хуудас дээр шинэхэн бичлэгүүд ээлж дараалан тавигдах гэнэ.
https://www.facebook.com/BOLDcamerton?fref=ts
СЭТГЭГДЭЛ БИЧИХ