
Манай компани Монголын номер нэг, манайх нөхөн төлбөрөөрөө Монголдоо тэргүүлэгч, Бид бол Монголдоо л анхдагч, гэх мэт үгийг та өдөр тутамдаа сонсдог үг мэт дотно хүлээн авч байна уу? Хэрвээ тийм бол аргагүй. Даатгалын компаниудын мөнгө олдог сезон нь ирчихсэн учраас тархи угаах “шампунь” мэт дараах үгсийг хайр найргүй шидэлж байна. Жолоочийн хариуцлагын даатгалын ажил ид өрнөж байгаа энэ үед тэд ашиг орлогоо бодон хуулиа мөрдөхийг огоорон рекламаа цацах шиг болж байна.
Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэх үг бий. Гэтэл манай улсад баахан тэргүүлэгч баахан номер нэгүүд ажилласаар байна. Тэргүүлэгч, Монголдоо номер нэг, Монголдоо анх удаа гэдэг үгнээс өөр үг мэддэггүй даатгалын компаниудын маркетинг, Пи Ар -чдыг өөр санаа олж өөрсдийгөө рекламд. Хуулиа мөрдөөч гэж шаардах цаг ирлээ. Хэрвээ үгүй бол Даатгалын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль цаасан дээр хараар бичсэн бэлгэдлийн чанартай үгс болон хувирч байна. Реклам гэдэг бол яаж ч болдог резин нь тоглоом биш. Үнэн бодит байх ёстой. Үнэнээс хол реклам захиалагчдийг шалгаж, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороо болоод ШӨХТГ-т дараах сурвалжлагаар сануулая.
http://youtu.be/SSpYf-uk-mY
СЭТГЭГДЭЛ БИЧИХ