
"The Greek” дуугаараа 2011 оны “UК Music Video Awards”-аас “Best Indie/Rock Video” шагнал авсан Английн “Is Tropical” хамтлаг манай улсад тоглолтоо хийх гэж байна. Тэд маргааш Дархан хотын “Queen” клубт, Улаанбаатар хотод нөгөөдөр буюу энэ сарын 24-нд “i Loft function house”-т 20.00 цагаас тус тус тоглох юм.
“MTV video music awards”-ын шагналт “Is Tropical” хамтлаг 2009 онд байгуулагдсан. Саймон Милнер, Гари Барбер, Доминик хэмээх гурван гишүүнтэй. Тэд 2010 онд “When O’ When” синглээрээ дэлхий нийтэд танигдаж, Францын хөгжмийн “Kitsune” студитэй хамтран ажиллаж эхэлжээ.
Харин 2011 оны нэгдүгээр сард гаргасан “South Pacific” сингл нь тэдэнд багагүй амжилт авчирсан байна. Тэдний “The Greek” дууны дүрс бичлэгийг YouTube сайтад 3.5 сая удаа үзсэн мэдээ бий.
Тус хамтлагийн аялан тоглолтын үеэр дэлхийн олон сая интернэт хэрэглэгчдийн хэдийнээ танил болсон VICE.COM сайтаас баримтат киноны баг дагалдан явах бөгөөд аялалын тухай кино бүтээх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ