Багийн дүнгээрээ VII байрт бичигдээд байна

img

  Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 20 орны тамирчин зодоглож буй уг тэмцээнд Монголын баг бүрэн бүрэлдэхүүнээр буюу чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд тамирчид оролцож байгаа. Монголын баг тамирчид тус тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр долдугаар байрт бичигдээд байна. Өнгөрсөн бямба гаригт Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд залуу тамирчин Б.Номин хүрэл медаль хүртсэн. Өчигдөр эмэгтэйчүүдийн 67 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа алт, 59 кг-д Т.Мөнхтуяа, 72 кг-д Б.Одончимэг, эрэгтэйчүүдийн 120 кг-д Ж.Чулуунбат нар хүрэл медаль хүртээд байна. Харин өнөөдөр Монголын тамирчдаас 66 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д Б.Анхбаяр, 84 кг-д О.Үйтүмэн, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга нар тивийн аваргын дэвжээнд зодоглох юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baysaa:
eh orniihoo neriig ondort orgoj yvaa buh tamirchiddaa ervvl enh az jargal sain saihniig HUSE MONGOLIA MAND TUGAI
2013-06-08
baysaa:
temtseendee amjilttai oroltsood ireirei
2013-06-08
zochin:
nasanburmaa chamd amjilt husie mash sain bna dahin dahin awarga bolooroi gj eruue
2013-04-24
altan huyg:
zaluu tamirchin nomin mandahnaran odonchimeg nartaa azin awargaas medal awsand n tuw aimagchuudin umnuus bayr hurgei
2013-04-23
sonirhogch:
66 kg-d ganzorigiin mandahnaran awargiin tuluu barildah gej bn.ehnii toirogt japan 2-r toirogt iran 3-r toirogt korea geed delhiid medalias multardaggui garaadiig yallaa.odoog india-gaas hariugaa aw. olimpiin erhiin kazak-t bolson temtseend yaj kumart tawiulj bailaa odoo l hariugaa awdag tsag
2013-04-22
eegii:
emegtei bag 3 orson bna
2013-04-22
zochin:
60 kg-d Mongoliin G.Mandakhnaran altiin toloo Enethegtei uldeed baina.
2013-04-22
зочин:
Эмэгтэйчүүдийн 67 кг-ын жинд О.Насанбурмаа алт, 72 кг-н жинд Б.Одончимэг, 59 кг-ын жинд Т.Мөнхтуяа нар мөнгө, 63 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг хүрэл медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн 120 кг-д Ж.Чулуунбат мөнгө, 55 кг-ын жинд Б.Номин хүрэл медаль тус тус хүртээд байгаа шүү дээ. Мэдээлэлээ шалга
2013-04-22
anhaa:
medeelelee nyagtalj uzvel yasan yum bee. Chuluunbat, Odonchimeg, Munkhtuya nar mongo, Tumentsetseg hurel medal hurtsen yum shig bh yum.
2013-04-22