2537 иргэний бичиг баримтын зөрчлийг арилгажээ

img

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн улсын бүртгэлийн газраас “Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, иргэний баримт бичиггүй иргэдийг бичиг баримтжуулах нэг сарын аян”-ыг гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн. Аяны хүрээнд дүүрэг, хорооны иргэний тоо, хаягийн бүртгэлийн үнэн зөв эсэхийг шалгах, иргэний бүртгэл мэдээлэл, шилжилт хөдөлгөөний болон иргэний үнэмлэх бүртгэлийн зөрчлийг илрүүлж арилгуулах, холбогдох өөрчлөлтийг мэдээллийн санд тусгуулах, нэн ядуу болон огт баримт бичиггүй иргэдийг судалгаанд хамруулах, зөрчлийг арилгах зэрэг ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Судалгаанд одоогийн байдлаар нийт 274 мянга гаруй иргэн хамрагдсан байна. Үүнээс  6483 зөрчил илрүүлэн 2537 иргэний зөрчлийг арилгажээ. Мөн үндсэн мэдээллийн санд тусгах, хаягийн хөдөлгөөний, ургийн овог, эцгийн нэр, нэрийн зөрчилтэй  337 иргэний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн 44 иргэнд иргэний үнэмлэх олгоод байгаа аж. Мөн нэн ядуу иргэдийг бичиг баримтжуулах зорилгоор "Амьдрах ухаан" сургалтын төвтэй хамтарч ажиллаж байгаа юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ