"Н.Алтанхуяг гэдэг хүнийг шүүх маягаар шийдэхгүй"

img

  УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа  хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд бүлгийн гишүүд   энэ хавар хийх томоохон  бүтээн байгуулалтын  ажлын  талаарх  Засгийн газрын  мэдээллийг сонслоо. Юуны түрүүнд “Чалко” компанитай хийсэн гэрээтэй холбоотойгоор нүүрс олборлолтын ажил зогссон байсан асуудлыг шийдэж, өнөөдрөөс “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанид нүүрсээ нийлүүлж эхэлснийг зөв алхам хэмээн дүгнэлээ. Тавантолгойгоос нүүрсээ тээвэрлэхэд хоёр дамжлага дамжуулж тээдэг байсныг нэг болгож, шууд эцсийн цэг дээр хүргэхээр болсон. Хоёрт, нүүрс олборлолт, борлуулалтыг тодорхой хэмжээгээр бууруулах, гуравт, үр ашиггүй зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч эхэлжээ. Нөгөөтэйгүүр, нөхцөл байдал амаргүй хэдий ч нүүрсний борлуулалт эхэлснээр энэ салбарт тодорхой хэмжээгээр итгэл авчирч эдийн засгийн сэргэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө хэмээн бүлгийн гишүүд үзэв.

 Үүнээс гадна  ойрын хугацаанд төмөр зам, автозамын  бодлогын асуудлаар Засгийн газар Ардчилсан намын бүлэгт байр сууриа илэрхийлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзлээ.

Мөн Хөшгийн хөндийд барих Улаанбаатар хотын  Олон улсын шинэ нисэх буудлын нэмэлт гэрээ болон ажлын явцын талаар Зам тээврийн сайд А.Гансүхийн мэдээллийг сонслоо. Өнгөрсөн гуравдугаар сард манай улсад айлчилсан Японы Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хувьд ашигтай ажиллахаар хэлэлцээр хийжээ. Хоёр талын 2006 онд  байгуулсан Хөшгийн хөндийд Олон улсын нисэх буудал барих тухай гэрээ өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаад дүгнэлт хийж, 19,6 тэрбум иенийн нэмэлт хөрөнгө оруулалтыг Япон улсын тал оруулах  болсныг А.Гансүх сайд танилцуулж, бүлгийн гишүүд дэмжив. Тиймээс ирэх сарын 1-ний өдрөөс уг ажлыг эхлүүлэхийг Зам тээврийн сайд А.Гансүхэд үүрэг болголоо.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Чингис бондын санхүүжилтээр хэрэгжүүлэх ажлын жагсаалтуудтай танилцаж, энэ долоо хоногоос эхлэн эхний санхүүжилтаа хийх нь зүйтэй гэж үзэв.

Хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчид нэр  дэвшигчийг тодруулах ҮЗХ-ны хурлаа Ардчилсан нам ирэх сарын эхний 10 хоногт багтаан хийхээр шийдвэрлэлээ.

Хуралдааны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгч,  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Монголбанк Чингис бондын мөнгөнөөс алт худалдан авсан байж болзошгүй гэж үзэн, ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрээд байна. Танай намын бүлэг ажлын хэсэгт орохгүй гэдэг үнэн үү. Ямар шалтгаанаар ажлын хэсэгт орох шаардлагагүй гэж үзсэн юм бэ? -Ардын намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлынхаа хүрээнд УИХ-аас завсарлага авсан шалтгааны нэг нь энэ. Манай бүлэг энэ асуудлаар өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн. Учир нь Монголбанкны асуудал Ерөнхий сайдын асуудал угаасаа биш, төв банкны удирдлагыг УИХ-аас томилдог. Тийм учраас төв банкны асуудлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг хүний нэртэй шууд холбох боломжгүй. Өөрөөр хэлбэл, Монголбанкны асуудлаар, алтны асуудлаар, Чингис бондоор алт худалдан авсан гэх хардалтын асуудлыг хэлэлцэх эсэх нь УИХ-ын хувьд нээлттэй. Тэрнээс биш ажлын хэсэг байгуулж Н.Алтанхуяг гэдэг хүнийг шүүх маягаар шийддэг юм биш.  Зарчим нь ийм учраас. -Тавантолгойн тендерт Ерөнхий сайдын хамаатан оролцсон байж магадгүй, үүнийг бас нягтална гэж цөөнхийн бүлэг үзэж байна? -Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотойгоор Ардын намын тавьсан гурван үндсэн шаардлагын нэгд, Алтанхуягийн ах, дүүгийн компанийн тухай асуудал багтсан. Энэ хүрээнд ажлын хэсэгт Ардчилсан намын гишүүдээс орох уу гэж цөөнхийн бүлгээс асуусан, бид ч хариултаа өгсөн. Энэ бол ажлын хэсгийн хийдэг ажил биш, өөр өөрийн хариуцдаг субьект байж байхад УИХ дээр шүүх байдлаар ажлын хэсэг байгуулах нь буруу гэдгийг УИХ-ын даргад давхар хэлсэн. Тийм болохоор энэ бүх хардалт байгаа бол түүнийгээ Ардын намын бүлэг өөрсдөө ажлын хэсэг байгуулаад явах эрх нь нээлттэй. Тэр л зарчмаар яваг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Мах арьсыг нь салгаж байгаад цусыг нь шуух юм брл , Алтанхуяг сайд Эрдэнэбат гуай нарын цус мах нь ардчилагч биш Анархист байвал яах вэ? Одоо бол бугдыг ялгасан нь дээр ?
2013-04-23
Зочин:
Эрдэнэбат аа Худлаа серёзный царай гаргаж байхаар мэдлэг боловсролоо дээшлүүл , унш Сая СХДүүргийн 26-р тойрогт болсон сонгуулийн дараа нэг их шинэ юм олоод харчихсан юм шиг л "Баасандорж дарга тогтоол гаргаж" гэж ирээд л хоолойгоо шахаж, нүдээ эргэлдүүлэхээр чинь өмнөөс чинь их ичлээ
2013-04-23
sdfgvh:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-22
ИРГЭН:
НҮҮРСЭЭ ӨРГӨН ЦАГИРГААС НАРИЙН ЛУУ ШИЛЖҮҮЛЖ АЧИХАД ГАРАХ 3$ ИЙН ЗАРДАЛ ИХ ЗАРДАЛ БНА ШҮҮ. ӨНӨӨДРИЙН ЧАЛКОТОЙ ХИЙСЭН ГЭРЭЭГ 2$ ООР НЭМЭГДҮҮЛЖ ӨӨРЧИЛСӨН СУРАГТАЙ АН. ОДЖАРГАЛЫН ХИЙСЭН БҮТЭЭСЭНД АТААРХАЖ ӨШИРХӨЖ УЛС ОРНЫ АШИГ СОНИРХОЛЫГ УЛАНДАА ГИШГЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ГАНСҮХ САЙДАА МОНГОЛЧУУД ЭНЭ АТААРХАЛЫГ ЧИНЬ АНЗААРАХ ЧАДВАРТАЙ ШҮҮ. МАЛЧИН ХҮН МАХАА ХЭЭР БУУЛГААД ӨӨР МАШИНД АЧИХ ТЭНЭГ ЗАРДАЛ ГАРГАХГҮЙ ӨӨР МАШИНД АЧИХГҮЙ БЛ УЛААНБААТАРЧУУД ХОТТОЙ МАЛЫГ НЬ ЦӨЛМӨХ ГЭЭД БНА ГЭХ МАЯГИЙН ЮМ БАТТУЛГА ГАНСҮХ 2 ЯРИАД БХ ЮМ. БАТТУЛГА БОЛ МОНГОЛЫН WALL STREET ИЙН ОЛИГАРХИ ШҮҮДЭЭ.
2013-04-22
огцрох:
Огцрох байдаг л асуудал. Ямар аав ээж ханмасаа салах гэж байгаа биш
2013-04-22
uugii:
urnaa bna.
2013-04-22