Шалгалтандаа тэнцээгүй эмнэлгийн дарга нар хэн бэ

img

  Гуравдугаар шатлалын буюу улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн даргын сонгох сонгон шалгаруулалт ид өрнөж байна.  Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч нарыг томилоод байгаа. Өнгөрөгч баасан гарагт нийт 15 эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт болж, урьдчилсан дүнгээр хамгийн их оноо авсан 10 эмнэлэгт  өрсөлдөгч тэнцсэн дүн аваад байгаа бол таван эмнэлгийн даргад өрсөлдөгч хангалттай дүн үзүүлээгүй тул шалгалтад тэнцээгүй гэж үзжээ. Эндээс III шатлалын эмнэлгийн даргаар ажиллах хүсэлтээ гаргаж сонгон шалгаруулалтанд оролцож байгаа хүмүүсийн мэргэжлийн ур чадвар хангалтгүй байгаа нь харагдаж байна. Мэргэжлийн ур чадварын шалгалт ямар журмаар явдаг, тэнцээгүй хүн дараагийн шалгалтанд орох, өрсөлдөх эрх байгаа эсэхийг Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн Д.Баатарсайханаас тодрууллаа. -Эмнэлгүүдийн даргад өрсөлдөж байгаа хүмүүс өнгөрсөн баасан гарагт шалгалтаа өглөө. Төрийн албаны зөвлөл үүнд ямар үүрэгтэй оролцсон бэ? -ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөл улсын чанартай эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтын шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Манайхаас техникийн нөхцөл байдлаар тусалдаг. Сонгон шалгаруулалтад 51 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснээс бүртгэлийн явцад зарим нь нэрээ татсан, шалгалтын өглөө ч нэрээ татаж байсан. -Ур чадварын онлайн шалгалтад  өрсөлдөгч нар хэдэн оноо авах ёстой вэ? -Шалгалтын тестийн нийт 40 асуултын  24-ийг зөв хариулж байж тэнцэнэ. Тодруулбал, нийт даалгаврынхаа 60 хувийг гүйцэтгэж байж тэнцэх юм. -Шалгалтын дүнгийн талаар ямар нэг маргаан гарсан уу? -Би  шалгалтыг зохион байгуулж онлайнаар авсан. Шалгалт өгөхөөр ирсэн хүмүүсийг суулгаж байгаад 30 минут шалгалтын учир шалтгаан, журамыг  тайлбарласан. Шалгалтын материал хүний оролцоогүйгээр программаар уншаад  дүнг нь гаргасан. Шалгалт өгсөн хүмүүст нийт 40 асуултынхаа 24-д буюу 60 хувийг хариулж чадаагүй бол баяртай шүү гэхэд бүгд ойлгож байна гэсэн. Энэ удаагийн шалгалтад унасан бол дараагийн шалгалтанд орохгүй шүү, журам бол журам гэдгийг бүх хүнд хэлсэн. Шалгалтандаа унасан хүмүүс ч дүнгээ хүлээн зөвшөөрч маргаангүй гээд явсан. Шалгалтын дүнг дахин засварлах боломж байхгүй гэж хариуллаа. Тэгвэл баасан гарагт ур чадварын шалгалтандаа тэнцсэн хүмүүс өнөөдөр гадаад хэлний шалгалтаа өгч байгаа аж. Ямар боловч улсын хэмжээнд  ажилладаг  эмнэлгийн даргад өрсөлдөөд  эхний шалгалтандаа тэнцэж  эмнэлгийн дарга болох  хамгийн магадлалтай болон унаж цаашид өрсөлдөх боломжгүй  болсон хүмүүс хэн байв гэдгийг та  бүхэнд хүргэж байна. Эмнэлгийн дарга болох хамгийн магадлалтай хүмүүс хэн бэ 1. Клиникийн I  эмнэлгийн даргад өрсөлдөж буй Л.Жамбалжав. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. ЭМ-ийн сайдын зөвлөх. Өмнө нь Цэргийн төв госпиталын  эмч, I эмнэлгийн даргаар ажиллаж байсан. 2. Клиникийн II эмнэлгийн даргад өрсөлдөж буй н.Баясгалан.  Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. Өмнө нь тус эмнэгийн даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. 3. Шастины нэрэмжит III эмнэлгийн даргад өрсөлдөж байгаа н.Баярцэцэг. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. Тус эмнэлгийн орлогч даргаар ажиллаж байгаа. 4. Халдварт өвчин судлалын  үндэсний төв даргад өрсөлдөж байгаа н.Баатархүү. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. ЭМШУИС-ийн багш. 5. Геронтологийн төвийн даргад өрсөлдөж байгаа Р.Оюунханд. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. Өмнө тус төвийн даргаар ажиллаж байсан. 6. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн даргад өрсөлдөж байгаа Ш.Энхтөр. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. Мөн тус эмнэлгийнхээ даргаар ажиллаж байсан. 7.Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргад өрсөлдсөн  н.Цогцэцэг. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн. Өмнө нь тус төвийнхөө даргаар ажиллаж байсан. Ур чадварын шалгалтдаа бүдэрсэн нь хэн бэ Доорх нөхдүүд улсын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн даргын шалгуурт ур чадвараараа тэнцээгүй. Өөрөөр хэлбэл, ур чадварын шалгалтандаа унасан гэсэн үг. 1. Гэмтэл  согог судлалын үндэсний төвийн дарга өрсөлдсөн Б.Жаргалсайхан, Ж.Батмагнай нар ур чадварын шалгалтандаа бүдэрчээ. 2. Хавдар судлалын үндэсний төвийн даргад  өрсөлдөж байгаа А.Эрдэнэтуяа. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн даргаар олон жил ажилласан. Түүний хувьд ХСҮТ-ийн даргад өрсөлдөгчгүйгээр ганцаараа хүч үзсэн ч тэнцээгүй байна. 3. Хүүхдийн төв сувиллын даргад өрсөлдсөн Н.Ууганцэцэг. Өмнө нь тус сувиллынхаа даргаар ажиллаж байгаа албан үүргээсээ чөлөөлөгдсөн. 4. Цусны төвийн даргад өрсөлдөгч М.Эрдэнбаяр, Ц.Тунгалагтамир. М.Эрдэнэбаярын хувьд тус төвийнхөө даргаар ажиллаж байсан. Харин Ц.Тунгалагтамир нь тус төвдөө эмчээр ажиллаж байжээ.   Эх сурвалж:www. times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэцэг:
Оюунханд шударга бус
2013-04-23
зочин:
Оюунхандыг болиёо удирдагч биш бусдыг үл хүндэлдэг
2013-04-23
zochin:
gemt heregteng tabihuu
2013-04-23
зочин:
Оюунхандыг болиёо удирдагч биш бусдыг үл хүндэлдэг
baagii:
shudraga bish bna
2013-04-23
tshn:
Oyunkhand-iig demjij baina. Shudarga sain darga baisan, odoo ch tegj ajillana. Bayar hurgie.
2013-04-23
ho ho:
eh hyalhasiin eruul mendiin darga Enhtor emnelgiinhee toloo ih ajil hiisen sain darga shuu demjij baina. Huuchin darga shigee lav gazraa zarj idehgui
2013-04-23
emch:
ENETShT-iin Enkhtur, 2-iin Bayasgalan nariig demjij baina. Chadvarlag sain zaluuchuud shuu. Salbariinhan er ni medne ee.
2013-04-23
Unenhuu:
3 emnelgiin dargad urculduj bgaa Bayartsetseg chini gemt heregt holbogdoj bgaa shuu dee hudlaa gevel Temuujin saidaas asuu iim huniig hervee tavival Udval saidaa ta duuslaa sh dee
2013-04-22
nurgul:
darga baisan humuusiig bas hogshin humuusiig boli
2013-04-22
nurguul:
sain humuus bish baina.ashig sonirholiin zorchiltei humuus bainaa boli
2013-04-22
baku:
Ene MAHN Udval avgai ichij amidraach Enhbayriig emchilehgui bol bolohgui geed uilan dugaraad bsan Baysgalan Emnhbayriin ulaan hamgaalagch Jambaljav nar yag tentsej haragdaach. Jujig tavichih yum bnaldaa
2013-04-22
Эмчнар:
Энд ямар ч шударга зүйл алга, авилгачид л тэнцсэн байна
2013-04-22
шжауи:
энэ бол шинэчлэл бишээ
2013-04-22
zochin:
Ene tend darga boloh geed guigeed baidag Erdenetuya gedeg neg hun bnaa. Umnu ni tumur zamiin emnelgiin darga bolood emch nart ni huugduud bolj baisan. Odoo yun hacdar sudlal be kkkkkkkk
2013-04-22
setgegdel:
МАН-ынхантай ашиг сонирхлын зєрчилтэй хїмїїс унажээ
2013-04-22
Үнэн:
МАХН-ын болон АН-н нэр зүүсэн ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс л байна
2013-04-22
regergeryre:
ed nerchin ideh uuh argaa sain meddeg yagaad zaaval dahiad darga hiih geed bgaa yum bee boliochee hund surtal heveeree noirsoh n
2013-04-22
fgfhh:
omno darga bsan humuusee boliochee dahiad idej uuh geed bgaa yum uu
2013-04-22