Цэвэр усны шугам хоолойг бохирын хар трубагаар орлуулсан байжээ

img

  Нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, Kёкүшю цамхагийн баруун талд байрлах 39 дүгээр  байр буюу 66 айлын 12 давхар орон сууцны оршин суугчдын төлөөлөл, тэдний өмгөөлөгч Ц.Монгол нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Учир нь тус орон сууц болон уг барилгын гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч нарын талаар зөрүүтэй мэдээлэл цацагдах болсон тул ийнхүү хэвлэлийн хурал зарласан аж. Манай улсад үйл ажиллагаа явуулж байсан Хятадын хоёр компани хоорондын асуудлаас үүдэн тус орон сууцанд амьдарч буй оршин суугчид хохирч, мөн чанаргүй барилгыг улсын комисс хууль зөрчин хүлээн авсан зэрэг олон асуудал яригдсаар өнөөдрийг хүржээ.  байгаа гэнэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын гэх тодотголтой уг орон сууцыг 2008 онд барьж эхлэх цагаас улсын комисс хүлээж авах хүртэл ямар нэгэн шалгалт хийгээгүй, дүрэм журмын дагуу шалгаж нягтлалгүй хүлээн авсан аж. Уг барилга нь өнөөдөр сантехник нь хаанаа ч хамаагүй задардаг, хананд нь цууралт үүссэн, ус алдалтыг зогсоохын тулд айл бүрийн ханыг цоолж байж, эвдрэл гэмтлийг тогтоодог гэнэ. Гэтэл ингэж айлын ханыг эвдэн гэмтлийг олох явцад цэвэр усны төмөр шугам хоолойны оронд бохирын хар трубагаар орлуулсан болох нь мэдэгджээ. Тус барилгын хөрөнгө оруулагчаар  “ШҮНДИ”ХХК-ний гүйцэтгэх захирал Ван Сэн Тун болон уг барилгын гүйцэтгэлийг хийсэн “Зун Чен”ХХК-ний захирал Ван Шүэ Лин нартай холбон үздэг байна. Гэвч тэд хууль зөрчин ийнхүү  чанаргүй барисан барилгаа Тухайн үед уг чанаргүй орон сууцыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд Нийслэлийн мэргжлийн хяналтын газар хүлээн авсан бөгөөд тус комиссыг ахалж байсан нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер асан  Ө.Сүхбаатар "Шүнди" ХХК-ийн захирал Ван Сэн Тонгоос 94 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байр авсан аж. Гэвч иргэдийг хохироосон чанаргүй барилгын асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, улмаар Ө.Сүхбаатар  авилга авсан нь тогтоогдож,  таван жил гурван сарын хорих ял сонссоныг эс тооцвол хэргийн жинхэнэ эзэд хариуцлага хүлээгээгүй  гэнэ. “Шүнди”-ийн гэх тодотголтой уг хэрэг хэдэн жил дамнан хууль, хяналтын байгууллагаар явж байгаа ч хулхи чанаргүй барилгыг хууль зөрчин Улсын комисст хүлээлгэн өгсөн Хятад эзэд сул чөлөөтэй зорчиж, иргэдийн эрүүл мэндийг хохироосон гэм бурууг нь хуулийн байгууллага тогтоож өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн аж.  Мөн чанаргүй барилгаас гадна иргэдийн дийлэнх нь байрныхаа албан ёсны эзэмшигч нь болж чадаагүй гэнэ. Учир тус барилгыг хүлээн авсан Улсын комиссын буруутай үйлдлээс үүдэн уг барилга нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжсэн тул иргэд орон сууцны үнээ бүрэн төлж байж, ордероо авах эрхтэй байгаа аж. Гэтэл зарим иргэд нь зээлийн нөхцөлтэйгээр байрандаа орсон ч үлдэгдэлээ өг гэх тэдний шахалтад ордогоо нуусангүй. Ямартай ч, өгсөн нв бус авсан нь бурууддаг манай гаж тогтолцооноос үүдэн харийн нөхөд хүссэнээ хийж, дураараа дургидагийг нэг жишээ энэ бололтой. Гэсэн ч хэрэг хуучирдаггүй гэгчээр оршин суугчдыг эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироосон энэ асуудал хаанаас эхэлсэн, хэн буруутай вэ, эцэс төгсгөлгүй үргэлжлэх хавтаст хэргүүд, хуулийн байгууллагууд хэрэг дээр хэрхэн ажилласан талаарх баримтуудыг бид  үргэлжлүүлэн мэдээлэх болно.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
xujaa nr ta nariig xortoi uc uulgaj chad jee bocooj malnuud mini ter ulciin komciig tatan buulgaa ch yugaa xarj xyleej avdagiin
2013-04-26
иргэн:
Монголд нэг удаа хэрэгт холбогдсон,луйвар хийсэн л бол албадан гаргаж дахиж оруулахгүй байх хэрэгтэй байна.
2013-04-26
2004:
2004 onoos barilgiin asuudal hariutsan said ni bsan odoo mah talhnii uniig hyanaj bgaa jenco hariutsalga huleeh yostoi.chanargui barigdsan barilga dan gants mergejliin haynalt ch bish tuhain ueiin barilga hot baiguulaltiin yam hyanalt tavih yostoi.odoogiin uussen bairnii uniin huus ch gesen ene luivarchnii hiisen ajil yum shuu dee, yamar ch hyanalt tavilgui zund ni orhisnoos iim baidal uussen bno...
2013-04-26
ХУУЛЬ ЁСНЫ ОРШИН СУУГЧ:
ЭНЭ МАНДАХБАЯР ГЭЖ ХЮЮХЭН БААТАР ГЭДЭГ ЮВЮРМОНГОЛЫН МОНГОЛ НУУЦ АМРАГУУДИЙНХ НЬ НЭГ ТЮДИЙ 100 ГАРУЙ ЁАЯЫН ЮНЭТЭЙ БАЙРАНД 5ХАН САЯ ТЮГРЮГ ТУШААЖ ОРЧХООД ЮНЭНИЙГ ЯЛЖ ТЭНГЭРИЙН НАРЫГ АТГАХ ШУНАЛААСАА БОЛООД БИДНИЙ ХЭДЭН мОНГОЛЧУУДАА ЧИРЭГДЮЮЛЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ЮЮРТ НЬ ХУДАЛДАХГЮЙ БАЙГАА МЮРЮЮРЮЮ АЖИЛАА ХИЙЖ ЯВАА ХУУЛЬ ЦАГДААГИЙНХАНЫГ ГЮТГЭЖ ЯВАХ ШУНАЛ НЬ ТУЛАМ БОЛСОН БАЛАЙ АВГАЙ
2013-04-23
зочин:
байр гэхээр булаацалдаад ордог үний нь хөөрөгдөөд авдаг тэнэг юмнууд одоо яая гэхэв
2013-04-23
Zochin:
Mongol uls gej huuli durem baidaggui, avilgachin, deeremchinguudeer duurlee. Urd hoidohoo meddeggui yum uu, esvel mergeljildee muu yum uu. Yagaad iim chanar muutai barilgiig huleej avaad baidag yum be. Hervee ene baishinguud nurval hen haritslaga huleeh yum. Ene baishin barilga chin humuusiin nasaaraa tsugluulsan hurungu shuu dee. Herev chanargui bol huleej avahgui nuraaj baival barilgiin kampianuud iim zavaan yum barihaa bolino doo. Humuus ee barigdaj duusaagui barilgiig hudaldaj avahaa boliod, barisan chanartaa barilga hudaldaj avch baiya. Tegvel bid hohirohgui sh tee
2013-04-23
Зочин:
Цагаандаа гарсан авилгачид хятадуудыг ингэж даврааж,олон мянган монголчуудаа оготны нүхнээс өөрцгүй юманд амьдруулж байгаа юм.
2013-04-22
Saraa:
Cni tegeed uayn dotor!!!amidardag um
2013-04-22
sdfg:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-22
bayana:
bair bair geheer uheldeed ordgoo bolichooch ta nar
2013-04-22