Их цэвэрлэгээнд 5000 гаруй хүн оролцжээ

img

  Өнгөрөгч бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээг нийслэл даяар зохион байгуулсан. Энэ өдөр  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 755 байгуулгын 1546 ажилтан СӨХ-ны 90 үйлчлэгч, сургууль цэцэрлэгийн 3621 сурагч, багш ажилчид нийт 5257 хүний бүрэлдхүүнтэй оролцсон байна. Тэд 95,7 тн хог хаягдлыг цэвэрлэн бөөгнүүлж 17 рейс хийн ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ. Ингэснээр хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд үүсдэг хог хаягдал цэвэрлэгдэж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, зам доорхи ус өнгөрүүлэх хоолойг цэвэрлэн үерийн ус чөлөөтэй урсдаг болсон аж.

Их цэвэрлэгээний хүрээнд Мэргэжлийн хяналтын хэлтсийн есөн байцаагч дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн зургаан мэргэжилтэн хамтран цэвэрлэгээнд гараагүй 54 газарт шаардлага тавьж орчинд үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ