"Х.Тэмүүжинг огцруулах үндэслэлийг би боловсруулаагүй"

img

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан АТГ-т  албан тушаалын хэргээр шалгагдаад хоёр сарын нүүр үзэж байгаа юм. Тэрбээр энэ хугацаанд Хууль зүйн сайдаа огцруулах үндэслэлийг боловсруулсан гэсэн мэдээлэлд ч нэр холбогджээ. Эл асуудлыг өөрөөс нь тодрууллаа.

-Таныг сайдаа огцруулах үндэслэл боловсруулсан гэх мэдээлэл ар араасаа хөврөх боллоо. Энэ үнэн үү?

-Би таны асуултад хариулмааргүй байна.

-Тэгвэл сайдаа огцруулах үндэслэлийг боловсруулсан гэж ойлгож болох уу?

-МАХН-ын гишүүд Х.Тэмүүжин сайдыг огцруулах байр суурьтай байгаа. Миний хувьд нэг салбарт хүчин зүтгэж байж сайдаа огцруулна гэж хэлээд зогсох утгагүй. Бас намынхаа бодлогын эсрэг зогсоно гэж байхгүй. Ийм л  байна. Түүнийг огцруулах үндэслэлийг би боловсруулахгүй шүү дээ. УИХ-ын гишүүдийн хийх ажил.

-Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг л юм болоо юу?

-Нэг салбарт нэг баг болж ажиллаж байгаа хүнээ огцруулах үндэслэл боловсруулна гэж юу байхав дээ.

-Албан тушаалын хэргээр АТГ-т  шалгуулж байгаа та. Хэрэг нь юу болсон бэ?

-Би энэ хэргийн талаар үнэхээр ярихыг хүсэхгүй байна. Байнга та нарын хөнддөг сэдэв шүү дээ.

-Интерполд бол захиа бичсэн нь нотлогдсон гэсэн байх аа?

-Интерполд захиа явуулсан минь үнэн. Ингэснээрээ би өөрийгөө хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Интерполын байгууллага нь өөрсдийн гэсэн Үндсэн хуультай. Үүнийгээ дагаж мөрдөн үйл ажиллагаа явуулдаг. Харин энэхүү байгууллага нь хүний эрх, арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг эрэн сурвалжилдаггүй. МАХН-ын дарга Н.Энхбаярыг манайхан цэвэр улс төрийн зорилгоор ялласан учраас Интерполын байгууллага  энэ хэрэгт оролцох ёсгүй.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamgach:
chi enhbayriin DOG shy uhaangyi hynd uragshgyi noyon gedeg de hahaha
2013-05-22