С.Баярцогтын асуудлыг хөндөнө

img

УИХ дахь байнгын хороодын хуралдаанаар өнөөдөр нэлээд олон асуудлыг хэлэлцэхээр товложээ. Тухайлбал Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлхэй тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Есзүйн дэд хорооны  хуралдаанаар  УИХ-ын дэд дарга С.Баярцогтын асуудлыг хэлэлцэх юм. Байнгын хороодын хуралдааны товыг дор орууллаа.

1. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

· “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

· Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Зам, тээврийн сайд А.Гансүхийн мэдээлэл сонсох;

· Ажлын хэсэг байгуулах тухай асуудал.

3. Төсвийн байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал: · “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/; · Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/. 4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: · “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/; · Монгол Улсаас НYБ-ын гишүүн зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг зөвшилцөх; · Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төсөл /зөвшилцөх/. 5. Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд: Хэлэлцэх асуудал: · Улсын Их Хурлын зарим гишүүдийн ёс зүйн асуудлаар ирсэн өргөдлийг хэлэлцэх. 6. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд: Хэлэлцэх асуудал: · “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/; · Байгаль орчны төлөв байдлын тайлан хэлэлцэх. Н.Түвшин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цогоо:
монголоо худалдсан муу новш юу нь сайн хүн байхав дээ огцоруулах хэрэгтэй
2013-04-23
Баярцогт:
Үнэхээр Баярцогт бол АН-ын шалгарсан лидер мөн юм даа.
2013-04-23
ЗОЧИН:
Баярцогтыг АТГазар бас шалгана биздээ. . .
2013-04-23
zdfghjk:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-23
Tansag:
Bayartsogtiig gadaadiinhnii hol gar tednees ih hemjeenii hahuul avaad tednii omno amlaltaa bieluulj chadaagui uchraas hahuul ogogsod n dansiig n ilchilsen baij taarna.eh orniihoo toloo ajilj baigaa tsoohon humuus baina daa.yaliin deed hemjee yu baidgiin yallah heregtei.
2013-04-23
Либерал:
Баярцогт бол маш сайн хүн.
2013-04-23
gombo:
bayartsogtiig shiitgehgui bol ardchilsan nam avilgaltai temtsej chadahgui!
2013-04-23