Ц.Орхоны ах нас барсанд хэн хариуцлага хүлээх вэ гэв
“Дайны эрсдэл”-ийн сангийн нэрээр мөнгө угаасан хэрэгт МИАТ-ийн хуучин удирдлага болох Ц.Орхон, Ү.Цэцэгмаа нарын найман хүний хэргийг УМБГ-аас нийслэлийн Прокурорын хяналтад өчигдөр шилжүүлсэн.
Тэгвэл уг хэргийн тухай ташаа мэдээллүүд цацагдсаны улмаас хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Орхоны төрсөн ах Д өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ний өдөр цус харваж нас барсан тухай түүний өмгөөлөгч Ц.Монгол мэдээллээ.
Учир нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад Ц.Орхоныг гэм буруутай мэтээр бичиж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хүний амь нас эрсдэхэд хүрч байгааг анхаарууллаа. Түүнчлэн эл хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч ташаа мэдээлэл өгсөн гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ