М.Хүдэрбаатар: МАН-ынхан шударга ёс ярьж эхэллээ

img

Монгол Улсын Ерөнхий сайдын олон нийт, нийгмийн бодлогын зөвлөх М.Хүдэрбаатартай ярилцлаа.

-Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах асуудал хүчтэй яригдах боллоо. Ерөнхий сайд Бурхан халдун руу явж улсын төсвөөс үргүй зардал гаргасан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэх мэтээр шүүмжлэлүүд ихээр гарч байна. Шинэчлэлийн Засгийн газар юу хийгээд байна вэ?

-МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах талаар хэд хэдэн шалтгаан, шалтагууд оруулж ирлээ. Нэгдүгээр үндэслэл нь Ерөнхий сайд олон хүн дагуулж, Бурхан халдун руу явж, улсын төсвөөс их хэмжээний зардал гаргасан гэдэг зүйл байсан. Би Бурхан халдун руу хамт явсан. Тухайн үед нөхцөл байдал ямар байсныг тэр дотор явж байсан хүмүүс л ойлгоно. Түүнээс Улаанбаатарт халуун хөнжилдөө хэвтэж байсан хүн мэдэхгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж байдаг. Хайгуулын ажиллагаанд 14 сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг тэр өдөр Бурхан халдун руу явсан 70 хүнд хуваахаар 250 орчим мянган төгрөг болж байгаа. Манай багийнхан долоо хоног бүр Цэцээ гүн рүү авирдаг.  Дээрх мөнгийг цуглуулан, эргүүлэн төлөөд дуусаж байгаа. Бид монгол хүн бүрийн дээдэлдэг хайрхандаа очсон аялал байсан. Энэ бол хэнд ч тохиолдох асуудал. Ардчилсан нам Засгийн эрхийг аваад найман сарын хугацаа өнгөрлөө.

-Энэ хугацаанд юу хийв. Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний хүртэл асуудлууд яригдаад эхэллээ?

-Одоохондоо энэ удаагийн Засгийн газар ард түмний дургүйцлийг хүргэх хэмжээний зүйл хийсэн гэж би бодохгүй байна. МАН-ынхан Засаг барьж байх үеийн олон булхай, идээ бээрүүд гарч эхэллээ. МИАТ, Татварын ерөнхий газар гээд л үргэлжилж байна. Тухайн үеийн МАН-ынханы алдаагаа ухамсарлаад өөрсдөө ажлаа өгөөд, бууж байсан тохиолдол байдаггүй. Ардчилсан намынхан хэн нь ч бай буруутай үйлдэл гаргавал хариуцлагаа хүлээж байгаа. УИХ-ын дэд дарга С.Баярцогт алдаа гаргаад, албан тушаалаасаа буух өргөдлөө өөрөө өглөө. Л.Эрхэмбаяр Сонгинохайрхан дүүргийн дахин сонгуулийн дараа өөрөө албан ёсоор тахимаа өгсөн. Энэ мэт шударга зүйлсийг бид өөрсдөөсөө хийх ёстой гэж ойлгож байгаа. Монгол Улсын Засгийн газраас иргэд рүүгээ бодитойгоор хандан хийсэн ажлын нэг нь 5000 хүнийг улсын хөрөнгөөр сургаж, хувийн аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж, ажлын байраар хангасан. Өмнө нь Засгийн газраас тэчнээн ажлын байр бий болголоо л гэдэг байсан хэрнээ хэзээ, хаана гэдэг мэдээлэл нь байдаггүй байсан юм. Энэ удаагийн ажил их ойлгомжтой байна. Буцаад иргэдтэйгээ холбоотой байхаар Хөрөнгийн биржтэй ажиллаж байна. Бид ярихаасаа илүү хийхийг зорьж байна. Сонгуулийн өмнөх PR байдлаар бид ажиллахгүй.

-“PR гэснээс хоёр Засгийн газар дамжин яригдаж байгаа “100 мянган айлын орон сууц хөтөлбөр өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байна. АН-ынхан энэ асуудлыг өмнөх Засгийн газрын сонгуулийн PR гээд бултах гэж байна уу. Эсвэл иргэдээ хохиролгүй болгоно гэсээр орхигдох уу?

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр бол МАН-ын цэвэр сонгуулийн шоу байсан. Харин сонгуулиас хэдхэн сарын өмнө зарласан болохоор хохирсон хүмүүсийн тоо нь харьцангуй гайгүй байгаа. Энэ хөтөлбөрийг эрт заралсан бол маш олон хүн хохирох байсан. Өнөөдөр 3700 орчим иргэн хохирсон. Засгийн газраас эдгээр иргэдийг хохиролгүй болгох тогтоол гаргасан. Иргэд ч энэ тогтоолыг сайнаар хүлээн авч байгаа. 1111 Төв дээр Увс, Баян-Өлгийгөөс холбогдож, зөв тогтоол гаргасан байна гэж баяр хүргэж байна. 1111 Төв дээр ирж байгаа талархсан иргэдийн мэдээллүүдээс ихэн нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тогтоолтой холбоотой байгаа. Мөн саяхны Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудал ард түмний санаа биш, хэдхэн хүний ашиг сонирхолын явцуу асуудал. Бид Шинэчлэлийн Засгийн газрыг дэмжиж байна гэсэн зүйлийг хэлж байна. Иргэд маань ийн биднийг дэмжиж байгаа тул Шинэчлэлийн Засгийн газар цаашид бүр илүү эрч хүчтэйгээр ажиллах болно. Энэ найман сарын хугацаанд ч гэсэн чамгүй ажил амжуулсан болов уу гэж бодож байна.

-Энэ удаагийн Засгийн газрын гол шинэчлэлийн нэг нь төрийн алба руу чиглэнэ гэж байсан. Иргэдэд мэдрэгдэх өөрчлөлт гарч, хүнд суртал багасаад эхэлчихсэн үү?

-Хуучин Засгийн газрын үед төрийн алба гэдэг хүн нэвтрэхийн аргагүй, төрийн албан хаагчтай нь уулзахад бэрх байлаа. Гэтэл одоо шинэчлэлийн Засгийн газар гарснаар наад зах нь иргэд Төрийн ордондоо нэвтэрч, Чингис хааныхаа хөшөөний өмнө зургаа татуулах боломжтой болсон. Өмнө шатаар нь ч орох эрхгүй байсан Засгийн газрын ордныг иргэддээ нээлттэй болгож, иргэддээ зориулж Төрийн ордон дотор музей байрлууллаа. Одоо “Төрийн түүхийн товчоон” гэдэг кино бүтээж байгаа. Энэ бол Хүннү гүрний үеэс өнөөдрийг хүртэлх 23 минутын товчилсон, олон эрдэмтэн, мэргэжилтний чанартай бүтээл болж байна. Иргэд маань музейгээ үзэнгээ, төрийн түүхийн баримтат киногоо үзэх юм. Засгийн газар иргэддээ нээлттэй боллоо. Төрийн албаны хүнд суртал, авилга хээл хахуультай тэмцэж байна. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд бүх төрийн албан хаагчдийг цугаралт, зөвөлгөөн хийлээ. Энэ мэтчилэнгээр Шинэчлэлийн Засгийн газрын хийж буй ажлуудыг нэрлээд байвал олон. Эдгээрийн дунд олон нийтэд таалагдах зүйлч бий, эсрэгээрээ байгаа зүйлс ч байгаа биз. Гэхдээ эдгээр ажлууд маань сөрөг хүчнийхэнд таалагдахгүй байх нь 100 хувь ойлгомжтой. Бид сайн ажил хийвэл тэдэнд таалагдахгүй, харин муу ажил явуулбал бараг эсрэгээрээ таалагдах байх. Учир нь тэд бидний алдаан дээр дөрөөлөх л зорилготой хүмүүс болжээ. Хүн юм болохоор алдаж, олох зүйл гаргана. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн ч гэсэн хүн юм чинь өөлье гэвэл өө харагдана. Гэтэл жижигхэн сэжим гаргав уу, үгүй юу сөрөг хүчнийхэн болох болохгүй PR хийж, ард түмний дунд явуулж байна.

-Тухайлбал?

-Сү.Батболд, Н.Алтанхуяг хоёрын Засгийн газрын үйл ажиллагааны ялгааг Засгийн газрын ордонд ажиллаж байгаа хүмүүс хамгийн ойроос харж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын багийнхан өглөө бүр 08.20 минутаас шуурхай хуралдаан хийдэг. Баасан гараг бүр ирэх долоо хоногийн хийх ажлаа төлөвлөж байна. Засгийн газрын 1111 төвөөс ирсэн бүх саналыг нэгтгэж, долоо хоногт хоёр удаа танилцаж байгаа. Иргэдээс ирүүлсэн өргөдлүүдтэй Ерөнхий сайдын зөвлөхүүд танилцаж, биеэр уулзах хүсэлтэй хүсэлтэй, шаардлагатай хүмүүстэй уулздаг. Өмнөх Засгийн газрын үед иргэд хүсэлтэй илэрхийлээд Засгийн газрын хүмүүстэй уулзана гэдэг боломжгүй зүйл байсан. Одоо бүх Ерөнхий сайд, түүний багийн хүмүүстэй уулзах бололцоо иргэн бүрт байгаа. Гэтэл сөрөг хүчнийхэн аль болох муу, муухай талаас нь энэ удаагийн Засгийн газрыг харуулах вэ гэж хичээж байна. Ард түмэн үнэнийг тунгааж харах мэлмийтэй, цэцэн оюутай хүмүүс. МАН-ын хэдхэн хүмүүс гэтэл ард түмний толгойг эргүүлж, сөргөөр харуулах гэж хичээгээд нэмэргүй биз. Энэ хүмүүс өөрөө өөрсдийгөө эвгүй байдалд оруулж байна. Өчнөөн жил төрийн жолоо атгаж байхдаа ард түмнийхээ амьдралаас тэгтлээ тасарсан юм уу, үгийн алдаа нь ч юм уу намын номер нэг лидэр нь махны үнэ өнөөдөр 1200, “Хас”-ын Ч.Ганхуяг нь талх 300 гэж ярисан. МАН-ынхан өнөөдөр нэг л их шударга ёс ярьж, нэг л их иргэдээ өмгөөлсөн, ард түмний амьдрал уруудан доройтсоныг гайхаж байна. Гайхалтай өнөөдөр МАН-ынхан шударга ёс ярьж эхэллээ. Хэзээ энэ хүмүүс шударга ёс ярьдаг байсан юм бэ. Хэзээ ард түмний амьдралыг ярьдаг байсан юм бэ. Өнөөдрийг хүртэл урьд урьдын Засгийн газрын балаг арилахгүй байна. Өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газар сонгуулийн шоуныхан балгийг цэгцлэх гээд ажиллаж байгаа.

-Өмнөх Засгийн газарт Н.Алтанхуяг гэдэг хүн Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан шүү дээ. Тэр балгийг чинь нийлж байгаад бий болгоогүй юм уу?

-Энэ асуудал дээр тухайн үеийн  Засгийн газрын тэргүүн хэн байсан юм бэ гэдгийг хамгийн түрүүнд ярих ёстой. Өнөөдөр Тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагва гэдэг хүний нэр олон нийтийн өмнө гарахгүй байгаа биз. Учир нь тэр хүн өнөөдөр Засгийн газрын өмнөөс шийдвэр гаргахгүй байгаа. Сөрөг хүчнийхэн ийм зүйл ярьж ард түмний толгойг угаахыг завдах бүтэлгүй оролдлого хийхээ болих хэрэгтэй. Сонгуулийн өмнө хэн байснаа, дараа нь юу яриад өөрөө өөрсдийгөө шүүмжлээд байгаа юм уу, учир нь олдохгүй зүйл хийгээд явах юм. Сүүлд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг оруулж ирж бана лээ. Энэ хуралдаан дээр ямар асуудал өрнөж, тавьж буй асуудлынхаа талаар хэлэх ч үггүй сууж байгаа МАН-ынхны дүр зургийг олон нийт харсан. Хоёр Засгийн газрын үйл ажиллагааны ялгаа энэ мэтээр өдөр, шөнө шиг байхад үгүйсгэх бүтэлгүй оролдлогууд явцгүй зүйлс.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зөвлөхүүдээ:
зөвлөх гэдэг тэр чиглэлдээ философи аргазүйн бүтээлтэй байвал сайн байх даа түүнчлэн бодлогыг нэгтгэн зангидаж нөлөөлөх бичиг цаасны ард л байх болохоос энд тэнд яриа өгөөд яваад байх нь тэгтлээ ч оновчтой бус байх. гэхдээ ор үгүйсгэл бус аа
2013-09-12
zaak:
AN sain baigaa,zuv l yarisan baina .ard tumeen MAN hetsuudsen ni unen shuu
2013-04-23
Gene dee:
Ene zaluugiin tuhai end neg iim yum bichsen baihiin. http://www.fact.mn/?p=39602
2013-04-23
окок:
энэ ч ярианаасаа их тэнэг хүн нь мэдэгдэж байна.ажил хийхээсээ илүү хов жив ярьж явдаг бололтой.жижиг сажиг хов жив биш их алсыг харсан юм ярьж бодож явах хэрэгтэй дээ уг нь.энэ ч бүтэхгүй гар байна
2013-04-23
MIAT:
Uuruu nisegeesee khotsorch ireed. CHI MUU CHAMAIG AJILAAS CHIN HALUULNA gej manai ajiltan ruu dairdag teneg yum l baina
2013-04-23
From USA:
Bi nam bish ali ch namiig demjideggui gehdee uls ekh orniig min urirdaj baigaa humuus iim teneg baikhaar yanaa. Mongoliin turiig arai ch dee l gej helekhees
2013-04-23
N.Altankhuyag:
Ene naykhaal teneg yum Japan Mongol 2-iin khoorond naimaa khiigeed yavj baidag baisan. Ineedtei yum aa. UB khaluun hunjilduu untaj baisan humuus ch gekh shig Ard tumnii tuluu yavaagui biz dee ? Yu yarid baiga ayum be? IIM HUN TURIIN TOLGOI-d baikh gej dee ALTANKHUYAG BATBOLD 2-iin haritsuulakh gevel ene ineedtei yum bolno BALMAD YAVDAG - BOLOVSROL 2-iig hartsuulakhtai adil. BATBOLD huniihaa khuvid ELIT khun sh dee
2013-04-23
ажиглагч:
Засгийн газрын болон Ерөнхий сайдын хийх гол ажил хөшөөнд хүн хөл тавихыг зөвшөөрөх биш. улс орны эдийн засаг, аж үйлдвэрлэл, аж ахуйг өөднө татах байдаг юм. олон нийттэй харьцах үүргийг хүлээсэн зөвлөх нь ЗГ, Ерөнхий сайдынхаа үндсэн чиг үүргийг мэдэхгүй байхад ЗГ, Ерөнхий сайд нв үүргээ мэдэж байгаа гэхэд эргэлзээтэй байна. хямралын эрмэг дээр байгаа манай улсын нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхийг хичээмээр юм.
2013-04-23
zochin:
Altanhyuag --in zasgiin gazar sain baigaa. Amjilt huseye
2013-04-23
TA MINEEEE NAMAIG SEREEGEECH:
Ene Altanxuygiig chin songuuliin umnu sain ajiilaj bagaa yaluulsan gj bodood vneleed baisan chin ugaasaa bvtexgui gar yum bishuuu. Batbayariig eruul mendiin zuvlukh geed bxaar ni itgej yadaad baisan chin odoo ene Xvderbaatar bas neg zuwlux ni geneeeee.... ENE ARAI BISHEEEE.... ENE NAM bolokhoo bolij baigaan bishuuu zaluusaaa......
2013-04-23
1234:
kkk arai iim zuvluh baij bolohgui ee ene japand biee unelj yavsan shtee
2013-04-23
usukh:
Man-garuud hutsaj l baig.buruu rulitei lx benz g ed nar chin aus uk d zunduu shd
2013-04-23
Irgen:
End odoo yu ve Agra bars an admit an Havanas irtsen nosh ve end zagging ued biomes high bolomjgui bold bna daa
2013-04-23
sdfgh:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-23
Амгаа:
Үгүй яах вээ. МАН-гарууд амь орж л байна. Хөлдүү мэлхий гэсэж байгаа юм шиг. МАНгар ч гэсэн сөрөг хүчинтэй байхгуй бол болохгүй шүү.
2013-04-23
zochin:
Iim zuvluhtei erunhii said huurhii
2013-04-23
ichig ichig:
ene zuvluh yumuu arai ch Mongoo,l MAN in ved ord avch zarsan gj l sonsson yum bna
2013-04-23
ZOCHIN:
SHIVSHIG HAHA L GEYDEE
2013-04-23
Иргэн:
Боловсролгүйгээр нь дуудахаар өөрөө оронд нь ажлыг нь аваад хийчхээр мундаг хүмүүс их байх юм. 14 саяаа төлж байгаа нь сайн хэрэг байнаа. Тэр өмнөх ЗГ-ын үеийн сонгуулиар 21 аймаг тойрсон С.Батболд сайдаас мөнгийг нь гаргуулмаар юм. Явах бүртээ 10 гаруй машины цуваа үүсгээд л баахан сэтгүүлч зураглаач нарыг өдрийн 100 мянгаар томилолт өгөөд л явдаг шүү дээ. Шударга юм ярьдаг хүмүүс шударгаар төрийн мөнгө завшсан бол төлүүлэх хэрэгтэй.
2013-04-23
Zochin:
Ee burhan min ene yerunhii saidiin zovloh yum bol bi Yerunhiilogch. Hiree ugaaj chadahgyi muu batsaaniig zovlohooroo tavidag Yerunhii saidtai gutmaar yum. Mongo yneheer hychtei yumaa ANiihaan
2013-04-23
lexus470:
eee.bolio zail zail.japanaas buruu rulitei land 200 avchirchihaad boon tonoglol hiigeed syylden lexusiin logo hamar deern naadag tiiml teneg gar shyy dee.yun eronhii saidiin zovloh.oi gutaj b.na.bi lav amdraldaa buruu rulitei lexus haraagyi yum b.na , eronhii saidiin zovloh mongolchuudad haruulsan.ha ha ha.
2013-04-23
Бибид:
За зайлаа чи.Юу хэлж хийхээ мэдэхгїй мангар бацаан.МАН ємнє нь юу хийсэн юм гэнээ?МАН 1921 оноос хойш юу хийсэнийг мэдэхгїй бол чи ажлаа єг.5 сая хїнтэй Татарстан 3 сая хїнтэй Дагестан 2 сая гаруй хїнтэй Чечень зэрэг улсууд Оросын колониос одоо ч гарч чадахгїй байхад Монгол улс 600 мянга болтлоо цєєрсєн ч аль нэг улсын колоничлолд орохгїй аргалаад л яваад ирсэн юм.АН хэтэрхий ємнєх рїїгээ нулимах гэж байгаа нь хїмїїст таалагдахгїй байна.Їїний жишээ нь Сонгинохайрханы сонгууль.Эцэг эх рїїгээ ямар ч Монгол хїн нулимадаггїй юм.Юмыг хэтрїїлээд баЙНА.ЧИ ЗЄВЛЄХ нь ухаантай юм бол арай хэтрїїлээд байна гээд зєвлєєч
2013-04-23
БАБА:
СУРГУУЛЬД СУРААГҮЙ ХАРИН ЯПОНД ХОЁР ХӨГШИН АСАРЧ БАЙГААД ИРСЭН НӨХРӨӨР ЗӨВЛӨХ ХИЙЛГЭЭД БАЙХДАА ЯАХ ВЭ ДЭЭ ӨРӨВДӨЛТЭЙ Ч АМЬТАД БОЛ ДОО.
2013-04-23
zochin:
kkk ineed hurchlee namaa gej huniig iim bolgoh ch gejdee shuud l dairaad baidag bolchhoj kkk zugeer yarildaa kk taivan baildaa yund ingej baidag yum be dee
2013-04-23
ba ba:
Za yahav dee onovchtoi harulj chdagyi l baina.Gehdee Altanhuyagiin tolgoilson Zasgiin hazar umnuhuusuu ilyy ih yr dyntei ajol hiisen ni ynen. Batbold gishyyn yyniig medeed ih l daruuhan yarij baigaa bizdee, busad n oilgoosoo,unagah geed l ulairaad baih yum
2013-04-23