Улаанбаатарт цас орохгүй 7 хэм хүйтэн

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна. Баруун аймгийн нутгаар үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө   19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн,  Алтайн өвөр шөнөдөө говиор 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Төвийн нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас өдөртөө секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Цэцэрлэг, Арвайхээр хот орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн,  өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс  секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн байна. Говийн нутгаар шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас өдөртөө секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

That's not just logic. That's really senislbe.
2011-12-30