Австрали дахь монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөв

img

  Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Австрали дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Австрали дахь Монголчуудын холбоо болон сагсан бөмбөгийн Nomads League хамтран энэ сарын 21-ний өдөр Сидней хотод зохион байгуулав. Австрали дахь Монголчуудын холбооны тэргүүн Ю.Амартүвшин, Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Nomads League-ийн санаачлагч Г.Батзаяа нар тэмцээнийг нээж, энэ үеэр Б.Энхбаяр морин хуур хөгжимдөж, Т.Пунцагдорж "Халуун элгэн нутаг" дуугаар ая барилаа.Тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 4 багийн 100 гаруй тамирчид оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд "Эртэч шувуухайнууд" баг тэргүүн байр эзэлсэн бол "Шонхорууд" удаахь байрт шалгарч мөнгөн медаль хүртэв.  "Flash" багийн тамирчид хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Канберра хотоос ирж оролцсон "Canberra Girls" баг алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг "Хар Сарнай" багийн тамирчид хүртэв. Хүрэл медалийн эзнээр "Oaks-ийн охидууд" баг шалгарлаа. Тэмцээний эрэгтэй шилдэг тамирчнаар Б.Жамъянжав шалгарсан бол эмэгтэйчүүдийн шилдэг тамирчнаар "Canberra Girls" багийн тамирчин О.Батхишиг тус тус шалгарсан байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mglausCom:
Zurag nemsend tnx
2013-04-23
sdfdghj:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-23